Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-07-2014, 16:11   Ангилал: Мэдээлэл  

Мэдээлэл, арга зүйн “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлд өгүүлэл, нийтлэл хүлээн авч байна

 


 

 

 

Мэдээлэл, арга зүйн улирал тутмын "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2014 оны 3 дугаар улирлын дугаарт өгүүлэл, нийтлэл хүлээн авч байна.

 

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн судлаачид Та бүхэн "Эрх зүйн шинжлэх ухаан, шүүх судлалын шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, шүүхийн шийдвэрийг задлан шинжилж аргачилсан зөвлөмж гаргах, шүүгчдийн болон олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх” нийтлэлийн бодлоготой тус эмхэтгэлд өгүүлэл нийтлэлээ хэвлүүлж, өөрийн үнэт мэдлэг, мэдээлэл, сайн туршлагаа судалгаа, шинжилгээний эргэлтэнд оруулах үүд хаалга нээлттэй бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 8-ны дотор bilguun@judcouncil.mn цахим хаягаар өөрийн өгүүлэл, нийтлэлээ зургийн хамт ирүүлнэ үү.

 

 

Эмхэтгэлд нийтлүүлэх өгүүлэл, нийтлэл нь эрх зүйн онол, шүүх судлал, шүүхийн шинэтгэл, хууль хэрэглээний практикийн тулгамдсан асуудлыг хөндөн, асуудал дэвшүүлж дүн шинжилгээ хийсэн, шийдвэрлэх арга замын тухай саналаа дэвшүүлсэн, судалгаа шинжилгээний бүтээлийг өргөнөөр ашиглаж 10-аас доошгүй ишлэл авсан, өмнө нь хэвлэгдээгүй байх, хэлбэрийн шаардлагыг хангасан (Arial, 12) байна.

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Засгийн газрын 11 дүгээр байр, 7 давхар, 701 тоот

Ж.Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг

Улаанбаатар хот, Монгол Улс

jud_research@judcouncil.mn

Утас: 261245, 263352


 

 

 

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 677  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30