Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-07-2014, 17:01   Ангилал: Мэдээлэл  

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

Сар тутамд уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот хурлын танхимд болно. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Э.Өлзийлхам, Шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын газрын ахлах референт Ш.Одгэрэл нар оролцож хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр 2014 оны эхний хагас жилийн "Шүүн таслах үйл ажиллагааны тайлан, дүн мэдээ” танилцуулах бөгөөд "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем” нэвтрүүлсэн талаар товч мэдээлэл хийнэ. "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем” нэвтрүүлэх ажил 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэвтэрч, 44 шүүхээс одоогийн байдлаар анхан шатны 20 орчим шүүхэд нэвтрүүлээд байна.

Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 496  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031