Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-07-2014, 15:00   Ангилал: Мэдээлэл  

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Монгол Улсын гэмт хэргийн статистик мэдээг Үндэсний статистикийн хорооноос баталсан 45 маягтын дагуу хөтөлж байна. Үүнээс Цагдаагийн ерөнхий газар 23, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 6, Авилгатай тэмцэх газар 3 маягтаар, шүүхийн статистик мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 13 маягтын дагуу тус тус гаргадаг.
Шүүхийн статистик мэдээг анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн мэдээ ШС-1, иргэний хэргийн мэдээ ШС-2, захиргааны хэргийн мэдээ ШС-3, бусад буюу захиргааны зөрчил, баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн тухай (ШС-4 - ШС-6), давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн мэдээ ШС-7, иргэний хэргийн мэдээ ШС-8, захиргааны хэргийн мэдээ ШС-9, хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн мэдээ ШС-10, иргэний хэргийн мэдээ ШС-11, захиргааны хэргийн мэдээ ШС-12, шүүхийн шүүн таслах ажиллагааны улирлын тайлан ШС-13 гэсэн маягтын дагуу гаргаж байна.Монгол Улсын шүүхийн 2014 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг УИХ-аас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулиар тогтоосон шүүхийн зохион байгуулалтын дагуу боловсруулсан нь шинэчлэгдэн зохион байгуулагдсан шүүх тус бүрийн хэргийн ачаалал, шийдвэрлээгүй үлдэгдэл хэрэг, зарим хэргийн өсөлт бууралт, шийдвэрийн чанар, тогтвортой байдал зэрэг хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүхийн хүний нөөцийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд ач холбогдолтой мэдээлэлтэй танилцах боломжтой.
 
Тайланг бүрэн эрхээр татаж авах бол ЭНД ДАРНА уу?
 
TAILAN2014.pdf [2,76 Mb] (Downloads: 154)
Нийтэлсэн shez   Үзсэн: 1 898  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031