Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-04-2016, 06:45   Ангилал: Мэдээлэл / шалгалтын хуваарь 2016  

Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтын хуваарь

  

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаалаар "Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалт”-д нэр дэвшигчээр бүртгэгдсэн хуульчид дараах хуваарийн дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад оролцоно.

      Нэр дэвшигчдийн бүртгэлийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудсанд байршуулж мэдээлнэ.


Шалгалтын төрөл

Шалгалтын хэлбэр

Үргэлжлэх хугацаа

Шалгалт явагдах

Огноо

Цаг

I.

Шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг шалгах шалгалт

1.1. Эссэ бичих

1 цаг

30 мин

2016.04.28

1000-1130

1.2. Мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах

/Microsoft Office2013/

1 цаг

2016.04.28

1130-1230

1.3. Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх

3 цаг

2016.04.28

1300-1600

1.4. Эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах

1 цаг

2016.04.29

1000-1100

II.

Шүүгчээр ажиллах зан төлөв, мэргэжлийн ёс зүйг шалгах шалгалт

2.1.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах

1 цаг

2016.04.29

1100-1200

III.

Ярилцлагын шалгалт

3.1. Эссэ илтгэх

2016.04.29

1400-

Шүүгчээр ажиллах зан төлөвийг тодорхойлох ярилцлага

 

2016.04.29

1400-

 

НЭР ДЭВШИГЧ ШАЛГАЛТЫН ТАНХИМД ЗӨВХӨН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ АВЧ ОРНО.

      Нэр дэвшигч "www.shuugch-songon.mn”-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 25 дугаар тушаалаар зарласан шүүгчийн албан тушаалыг сонгож бүртгүүлсэн "и-мэйл хаяг болон нууц код”-оор нэвтэрнэ. Урьд явагдсан сонгон шалгаруулалтад оролцож байсан "и-мэйл хаяг болон нууц код”-оор шалгалтын програмд нэвтрэх боломжгүй болно. Шалгалтын танхимд иргэний үнэмлэхээс өөр зүйл авч орохыг хориглох тул эд зүйлсээ өлгүүрт хүлээлгэн өгөх бөгөөд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ирсэн байхыг анхаарна уу!

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.04.20

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 2 088  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031