Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-06-2014, 12:32   Ангилал: Мэдээлэл  

Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

  Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхтэй хамтарч, Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгууллаа. Хуралд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь "Захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэг, 10 жилд шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл, төлөвшлийн талаар”, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Захиргааны хэргийн дагнасан шүүхийн ач холбогдол, шүүхийн шинэчлэл дэх үр нөлөө”, Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн "Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын үйл ажиллагаа, шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоо, төрөл” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийсэн юм.

 

 

     Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх үүсэн байгуулагдаад 10 жилийн түүхийг элээжээ. Эрүү, Иргэний хэргийн шүүхтэй харьцуулахад харьцангуй "залуу" мэт сонсогдох тус шүүхийн эрэлт хэрэгцээ өнөөгийн нийгэмд улам бүр өсч байна. Энгийнээр тайлбарлавал Захиргааны хэргийн шүүх нь төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны зүгээс иргэний эрхийг зөрчвөл тэрхүү эрхийг хамгаалах,сэргээн тогтоох үндсэн чиг үүрэгтэй. Энэ нь захиргаа гэдгийг дарга, эрх мэдэлтэн гэж ойлгодог иргэдийн ухамсарт шүүх нь зөрчигдсөн эрхийг нь хамгаалагч болон ажилладагаараа өдрөөс өдөрт үйлчлүүлэгчдийн хүрээгээ тэлж байна. Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан түүхээс сөхвөл УИХ 2002 оны 12 дугаар сарын 26-нд "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай”, "Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хуулиудыг баталж, тэдгээрийг 2004 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон байдаг. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний 96 тоот зарлигаар Нийслэлийн Захиргааны  шүүхийн 5, мөн өдрийн 98 тоот зарлигаар 21 аймгийн Захиргааны хэргийн шүүхэд 47, нийт 52 шүүгчийг томилсноор Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Харин 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хуульд заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны бие даасан 20 шүүх шинээр байгуулагдаж, анхан шатны 93, давж заалдах шатны 13 шүүгч нийт 95 шүүгч ажиллахаар болж байна. Мөн хяналтын шатны буюу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 8 шүүгч ажиллаж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Захиргааны хэргийн гурван шатны шүүх  нийт 19683 хэрэг хүлээн авчээ. Эдгээрээс анхан шатны шүүх 7441, давж заалдах шатны шүүх 3519, хяналтын шатны шүүх 1807, нийт  12767 хэргийг  шүүх хуралдаанаар тус тус хянан шийдвэрлэсэн байна.Сүүлийн 10 жилд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 7441 хэрэг шийдвэрлэсний 61.1 хувь буюу 4546 хэргийг  нэхэмжлэгчийн буюу иргэний талд шийдвэрлэсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 57.3, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн  55.7 хувьд иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангажээ. Энэ хэмжээгээр Захиргааны хэргийн шүүх төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг нөхөн сэргээжээ.Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2004-2013 онд шүүх хуралдаанаар нийт 7441 хэрэг хянан шийдвэрлэснээс нийслэлийн захиргааны хэргийн шүүх 3744 хэрэг, орон нутгийн захиргааны шүүх 3697 хэрэг хянан шийдвэрлэжээ. Энэ нь захиргааны шүүхийн хянан шийдвэрлэсэн бүх хэргийн 50.1 гаруй хувь нь нийслэлд байрлах захиргааны шүүхэд ногдож буйг харуулж байна.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн khangai   Үзсэн: 2 207  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031