Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-06-2016, 09:35   Ангилал: Мэдээлэл  

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт зохион байгуулагдаж байна


Иргэний эрх зүйн сургагч багш нарын ээлжит сургалт 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Улсын дээд шүүхийн Иргэний танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр "Иргэний эрх зүй: Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Ньюрнберг хот дахь Дээд шүүхийн шүүгч асан Ё.Кают багш удирдан явуулж байгаа бөгөөд сургалт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улсын дээд шүүх болон Шүүхийн сургалтын төвд үргэлжилнэ. Энэхүү сургалтын зорилго нь 2016 оны Иргэний эрх зүйн сургалтын гарын авлагын төслийг эцэслэн боловсруулах юм.

Сургалтад Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч нар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч шүүгч-багш нар болон энэ жилээс шинээр сургагч багшаар сонгогдсон шүүгч, их сургуулийн багш зэрэг нийт 29 сургагч багш оролцож байна.


ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


 

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 379  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031