Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-07-2016, 03:07   Ангилал: Мэдээлэл  

Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа

 

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажилласан шүүгч, ажилтнуудыг Монгол Улсын "Шүүхийн тэргүүний ажилтан”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”, "Төрийн албаны тэргүүний ажилтан”, "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, Хууль зүйн яамны "Жуух бичиг”-ээр шагнасныг гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа боллоо.

Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа

Ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Санчир нар оролцлоо.

Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа ёслолын арга хэмжээг нээж хэлэхдээ "...Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан Та бүхний хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, салбарын тэргүүний ажилтан, хүндэт тэмдэг, хүндэт жуух зэрэг нэр хүндтэй шагналаар шагнасан байна. Та бүхний шүүхийн байгууллагын хөгжлийн төлөөх цаашдын ажилд өндөр амжилт хүсч, удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон энэхүү арга хэмжээнд Шүүхийн тэргүүний ажилтан тэмдэгээр 15, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэгээр 8, Төрийн албаны тэргүүний ажилтан тэмдэгээр 2, Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан тэмдэгээр 3, Хууль зүйн яамны Хүндэт жуух бичгээр 4 хүн шагнагдсаныг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа 

Үндэсний их баяр наадмын өмнө төр засгаас хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж шагнал хүртсэн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаа ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхныг хүсье.

Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа

Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа
Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа
Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа
Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа
Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа

 

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 2 621  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30