Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ИРГЭДИЙН АНХААРАЛД


 

Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны 78 ерөнхий шүүгч мөн 70 шүүгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, Шүүхийн тухай багц хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 165 дугаар зарлигаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын дагуу 2014 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын хооронд ”ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ПРОГРАМ”-ыг ашиглан сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

Тус сонгон шалгаруулалтын бүртгэлийн явцад нийт 612 хүн баримт материалаа ирүүлж, 403 хүн шалгалтад хамрагдсан байна.

Иймд шүүгчийн сонгон шалгаруулалтыг цаашид боловсронгуй болгох талаар сонгон шалгаруулалтын бүртгэл болон шалгалтын үе шатанд оролцсон иргэд дараах хаягаар саналаа ирүүлнэ үү.

 

SHUUGCH-SONGON@JUDCOUNCIL.MN

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2014.09.01

Нийтэлсэн 99899123   Үзсэн: 3 453  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031