Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-05-2013, 09:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын нэрийг дэвшүүлэв

Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасны дагуу Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс
 
Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Дамдинсүрэнгийн Дамдин-Од, Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Нанзаддоржийн Лүндэндорж нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгосноор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2013 оны 05 сарын 06-ны өдрийн зарлигаар  дээрх нэр дэвшигчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо.



Шинээр томилогдсон Ерөнхий зөвлөлийн  гишүүд анхны хуралдаанаа зохион байгуулж, Ерөнхий зөвлөлийн даргаар  Нанзаддоржийн Лүндэндоржийг ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна.
 
Шүүхийн ерөнхий зөвлөл
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Нийтэлсэн orgild   Үзсэн: 822  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031