Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-05-2013, 09:19   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо.

 

 

 

    Мөн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон Дамдинсүрэнгийн Дамдин-Одын Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэгийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Нийтэлсэн orgild   Үзсэн: 742  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031