Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-10-2016, 11:38   Ангилал: Мэдээлэл / МХА мэдээлэл 2016  

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн анхааралд

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 115 дугаар тушаалаар зарласан "Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт”-ын Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2016 оны 11 дүгээр сарын 07-оос 08-ны өдрүүдэд зохион байгуулагдана.


Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтын хуваарийг "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг үндэслэн тухайн шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудсанд байршуулна.

 


 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.10.28


Нийтэлсэн alungoo   Үзсэн: 1 694  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930