Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-01-2017, 10:19   Ангилал: Мэдээлэл  

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

 

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжавыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Төрийн дээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жил, Улсын Дээд шүүхийн 90 жилийн ойг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажилласан Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Наянбуугийн Чулуунжавыг Монгол Улсын Төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

 

Шагнал гардуулах ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцлоо. 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шагналыг гардуулж, баяр хүргэлээ. Тэрбээр "Н.Чулуунжав шүүгчээр олон жил ажилласан. Одоо шүүхийн захиргааны байгууллагад Тамгын газрын даргаар ажиллаж байна. Бидэнтэй нэг баг болж, нэг хөлөг онгоцонд явж байгаа хүн маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагналаар шагнуулсанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Ажилд нь амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсье” гэв. 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 764  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930