Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-01-2017, 02:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагч нарт


 

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлагчийн сул 1 орон тоонд ‘’Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль’’-ийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, уг ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид дараах материалыг бүрдүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн № 105-т өрөөнд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны дотор авчирч өгнө үү. Холбоо барих утас-70007028


Бүрдүүлэх материал:


1.Өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет

3.Иргэний үнэмлэхний хуулбар

4.Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар

5.Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар

6.3x4 зураг 3 ширхэг

  

 

 

Шүүхийн захиргаа удирдлагын газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 662  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728