Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-02-2017, 06:27   Ангилал: Мэдээлэл / Шалгалтын хуваарь 2017  

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын хуваарь

 

/ШЕЗ-ийн даргын 2016 оны 145, 2017 оны 01, 05 дугаар тушаал/


Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 145, 2017 оны 01, 05 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтын Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.


Шалгалтын хуваарийг МУ-ын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг үндэслэн тухайн шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудсанд байршуулж, нэр дэвшигчдэд мэдэгдэнэ.


Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд 70008022 дугаарын утсаар холбогдон авна уу.


 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2017.02.03

 

Нийтэлсэн shez   Үзсэн: 2 013  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930