Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2017, 06:55   Ангилал: Мэдээлэл  

Шүүгчийн бүлгийн сургалтад урьж байна

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн бүлгийн сургалт”-ыг шинээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалт нь шүүгчид эрдэм шинжилгээний судалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.


СУРГАЛТАД ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

Сургалтад эрх зүйн дүн шинжилгээ болон кейс анализ хийх арга зүйд суралцаж, мэргэшсэн чиглэлээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл бичих сонирхолтой анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцох боломжтой.

Жич: Өмнө нь "Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-д хамрагдаж байгаагүй бол давуу тал болно.

 

СУРГАЛТАД ОРОЛЦСОНООР СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС

Энэхүү сургалтад оролцсоноор шүүгч дараах мэдлэг, ур чадварт суралцана:

-Эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүйн онол, практикийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх;

-Сонгосон сэдэв, чиглэлээр судалгааны өгүүлэл, нийтлэл бичин мэргэжлийн сэтгүүлд нийтлэх, үр дүнг нийтэд танилцуулах, хэлэлцүүлэх үр нөлөөтэй аргад (Презентэйшн бэлтгэх, илтгэх) суралцах

-Бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд суралцах;

-Хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншиж судлах.


 

СУРГАЛТЫН ХУГАЦАА БА СЭДЭВ

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын санд түшиглэн 5 ээлжээр буюу 2017 оны 4, 5, 6, 8, 9 дүгээр саруудад, сард 1 удаа зохион байгуулна. Шүүгчийн бүлгийн сургалтад нийтдээ 20 шүүгч хамрагдана. Нэг ээлжинд 4 шүүгч хамрагдах бөгөөд сургалт ажлын 5 өдөр үргэлжилнэ.


СЭДВИЙН НЭР

1

 Шүүгчийн ёс зүй

2

 Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

3

 Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

4

 Захиргааны хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

5

 Гэрээг тайлбарлахад тулгамдаж буй асуудал, шүүхийн практик

6

 Зөрчил, түүнийг шалган шийдвэрлэх

 

СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ:

1.Сургалтад оролцохыг хүсэгчдийн эссег дурдсан хугацаанд хүлээн авч, шалгуур хангаж байгаа оролцогчдыг судлах сэдвээр нь бүлэг болгоно. Нэг бүлэг 4 оролцогчоос бүрдэнэ;

2.Сонгогдсон оролцогчдын нэрсийг, сургалт явагдах хугацаа, холбогдох бусад мэдээллийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нэгдсэн байдлаар мэдээлнэ;

3.Сургалтад оролцогчдын сонгон судалж байгаа сэдвийн дагуу Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид арга зүйн удирдлагаар ганцаарчлан хангаж ажиллана;

4.Сургалтад оролцогчид сургалтын үеэр тухайн чиглэлийн мэргэшсэн багш, судлаач нарыг урьж оролцуулан, хэлэлцүүлэг зохион байгуулна;

5.Сургалтын төгсгөлд сургалтад оролцогчид судалгаа, судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлнэ.


СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

Сургалтад оролцохыг хүсэгчид нь өөрсдийн судлах сэдэв, судалгааны ажлын зорилгыг илэрхийлсэн товч 1 нүүр эссег бичиж ирүүлнэ. Эссег бичих үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.15 – хэмжээтэй, төгсгөлд нь өөрийн овог, нэр, албан тушаал, холбоо барих утас, и-мэйл хаяг, хэддүгээр сард сургалтад хамрагдах боломжтой байгаагаа бичсэн байна.

Эссег 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийг дуусталх хугацаанд judtraining@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна.

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчдийн албан томилолт болон замын зардлыг (зөвхөн газраар) Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт С.Алунгоогоос (51-267697,99956107) утсаар лавлана уу.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

2017.03.14

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 1 726  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031