Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-03-2017, 11:26   Ангилал: Мэдээлэл  

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт эхэллээ

     

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт өнөөдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Уламжлал ёсоор энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”, Улсын дээд шүүхийн Иргэний танхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус сургалт 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт эхэллээ

Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, мэргэжилтэн Ц.Мөнх-Од нар оролцож энэ удаагийн сургалтын онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.


Энэ удаагийн сургалт "Иргэний эрх зүй: Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр гаргах арга зүй” сэдвийн хүрээндболж байгаа бөгөөд нийт 20 сургагч багш оролцож байна. Сургалтаар 2017 оны Иргэний эрх зүйн сургалтын агуулга, хөтөлбөр, гарын авлагын төслийг боловсруулах, гарын авлагад оруулах эрх зүйн тохиолдол, кэйсийг хэлэлцэх юм. Мөн сургагч багшийн сургалтыг энэ оны тавдугаар сард дахин зохион байгуулж, сургалтын гарын авлагыг эцэслэн хэвлүүлэх юм.


Бэлтгэгдсэн сургагч багш нар 2017 оны 10 дугаар сард зохион байгуулагдах бүх шатны иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн нэгдсэн сургалтад багшлах юм.

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 

 

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 1 160  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031