Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-04-2017, 04:32   Хэсэг: Мэдээлэл / Онцлох мэдээ   Сэтгэгдэл: 0  

АРДЫН ҮГ: Итгэл даах хараат бус шүүгч

 
АРДЫН ҮГ: Итгэл даах хараат бус шүүгч
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн нэг асуудал бол шүүгчийн хараат бус байдлыг сайжруулсан явдал. Шүүгч нар эдийн засгийн хувьд бусад мэргэжлийн хүмүүсээс ялгаагүй байсан нь бусдын нөлөөнд автах эрсдэлтэй байв. Санхүүгийн хувьд бусдаас хараат байдалд ажиллаж хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан тохиолдол ч гарч байлаа. Тиймээс шүүгч нарын цалинг өндрөөр тогтоож нийгмийн баталгааг нь бүрдүүлсэн юм. Энэ нь шүүмжлэл дагуулж байсан хэдий ч шударга ёсны хэмжүүр болсон шүүгч нар ажлаасаа өөр юунд ч санаа зовохгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлжээ. Нөгөө талдаа иргэд олон нийтийн зүгээс шүүгч нараас хариуцлага нэхэх үндэслэлтэй болсон юм. "Цалин чинь нэмэгдсэн. Тиймээс та одоо хариуцлагатай ажиллах ёстой” гэж иргэд шүүгч нарт ханддаг болжээ. Тэгэхээр шүүгчдийн цалин нэмэгдсэнийг дагаад тэдний нийгмийн өмнө хүлээх хариуцлага ч өндөрссөн байна. Мөн шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсон. Өмнө нь тийм зүйл байгаагүй учраас албан тушаалтан, мөнгөтэй хүмүүсийн зүгээс шүүхэд нөлөөлөх гэж оролддог байв. Харин нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсноор шүүгчид нөлөөлөхийг оролдсон хүмүүст хариуцлага хүлээлгэдэг болсон юм.

Дээр дурдсан байдлаар шүүгч, шүүх өөрчлөгдөн шинэчлэгдсэнээр иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн байна. 2007 онд иргэдийн шүүхэд итгэх итгэл 28 хувьтай байсныг тухайн үед олон улсын судалгааны байгууллага тогтоож байжээ. Харин 2015 онд хийсэн судалгаагаар иргэдийн шүүхэд итгэх итгэл 60 хувьтай болсон гэсэн дүн гарчээ. Ялангуяа шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн шүүхэд итгэх итгэл эрс нэмэгдсэн байна. Тэдний дунд явуулсан судалгааны дүн 81 хувьтай гарчээ. Тэгэхээр дунджаар иргэдийн шүүхэд итгэх итгэл 70 хувьд хүрсэн гэж дүгнэж болох юм. Энэхүү судалгааг төрийн ямар ч оролцоогүй хөдлөнгийн судалгааны байгууллагууд хийдэг гэдгийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр онцолж байв.

Сайн төрийн сэнтийд шударга шүүх залардаг

Хууль гэдэг шударга ёсыг тогтоохын төлөө байдаг хэдий ч шударга ёсыг тогтоож буйд нь итгэх иргэдийн итгэл хэр байх нь бас нэгэн шалгуур болдог. 
Хууль гэдэг шударга ёсыг тогтоохын төлөө байдаг хэдий ч шударга ёсыг тогтоож буйд нь итгэх иргэдийн итгэл хэр байх нь бас нэгэн шалгуур болдог. Дээр дурдсанчлан шүүхэд итгэх иргэдийн итгэл хэдхэн жилийн өмнө 20 гаруйхан хувьтай байв. Шударга Фемидагийн биелсэн дүр болох ёстой шүүгчид өөрсдөө бусдын нөлөөлөлд орох, шүүх засаглал, шүүгч хүн өөрөө бие даасан хараат бус байдлаа хангаж чадахгүй байх, нэг шүүгч бүхий л төрлийн хэрэгт оролцдог зэргээс үүдсэн ажлын байрны стресс, шүүх ажиллагааны нээлттэй бус байдал зэрэг олон зүйлсээс үүдэн иргэдийн шүүхэд итгэх итгэл алдарсан байсныг буруутгах аргагүй юм.

Шүүх ажиллагаа, шүүгчийн гаргаж буй шийдвэр ойлгомжтой бус, болж өнгөрсөн шүүх хурлын талаархи мэдээллийг дахин олж авахын тулд элдэв шат дамжлагаар явсан ч архиваас мэдээллээ олж авч чадахгүй байх нь элбэг байлаа. Итгэдэг зүйлээ дэмжиж, дэмждэг зүйлдээ итгэдэг сэтгэлзүйн логик талаасаа дээрх нөхцөл байдалд шүүхийн шийдвэр чин шударга байлаа ч үл итгэх байдал төрөх нь шүүх засаглалд итгэл алдрах иргэдийн тоог нэмсэн болов уу. Тэгвэл сүүлийн найман жилийн дотор иргэдийн итгэл илт сэргэж, шүүгчийн гаргасан дүгнэлт шийдвэрийг шударга хэмээн дүгнэх болсон нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажлуудын үр дүн юм. Шүүх засаглал гээч өөрөө ямар ч цаг үед бие даасан байхын зэрэгцээ өөрийгөө эрүүлжүүлэх зүй тогтолгүйгээр цэвэр, шударга байх аргагүй амьд тогтолцоо юм.

Өөрийн улсын шүүх засаглалд бүрэн дүүрэн итгэдэг иргэд гэж дэлхийн хаана ч үгүй. Тиймдээ ч аль ч улсын шүүх энэ талын хөндлөнгийн байгууллагын судалгаа хийлгэдэггүй, харин өөрсдийн үйл ажиллагааг өөрсдөө судлан шинжлэх, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор дотоодын судалгааг хийдэг жишигтэй аж. Шүүхэд итгэж байна гэж хариулсан иргэдийн итгэл 28 хувиас 60.6 хувь болж өснө гэдэг нь өчигдрийн буруу үйлээ өнөөдөр засаад олж авч буй шиг амар хялбар зүйл биш. Удаан хугацааны судалгаанд суурилсан олон жил дамнан хийгдсэн шинэтгэлийн үр дүн төдийгүй хүн бүр дуу нэгтэйгээр шинэчлэл хийе гэж зориглосон алхам ч байсангүй. Цөөнгүй хүмүүсийн буруутгал, элдэв янзын хардалт сэрдэлтийг давахдаа давж, сөрөхдөө сөрөн байж хийсэн бүхний дүнд иргэд шүүхээр үйлчлүүлэхдээ үр дүнд нь итгэдэг болжээ гэсэн үг. "Хөгжлийн эрэлд ” судалгааны компанийн 2015 онд хийсэн судалгааны дүнд шүүхээр үйлчлүүлсэн нийт иргэдийн 81.4 хувь, шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн 39.8 хувь нь Монгол Улсын шүүх хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж байна гэдэгт итгэдэг гэсэн дүн гарчээ. Суурин газрын оршин суугчдын сэтгэлзүйн хардамтгай байдлаас ялгаатайгаар хөдөө орон нутгийн иргэдийн шүүхэд итгэх итгэл 8 пунктээр илүү гарсан сонирхолтой тоо ч байна. Үүгээр зогсохгүй шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмсэн шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 61.5 хувь, шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 46.1 хувь нь шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж буй гэдгээ илэрхийлсэн аж.

Судалгааны дүнд иргэдийн шүүхэд хандах тогтсон хандлага, шүүхийг үзэх үзэл санаанд өөрчлөлт гарч шүүх гэхээр айн жийрхдэг байдал өөрчлөгдөн, шүүх рүү чиглэсэн санаа бодол ч даган өөрчлөгдсөн нь ажиглагдаж байгаа юм. Шинэтгэл хийгдэхээс өмнө иргэдийн дунд байсан шүүгч авилгад автсан, хүнлэг бус, хүнд сурталтай, улс төрийн хүчнээс хамааралтай, соёлтой харилцаа үгүйлэгдэж байна гэх зэргээр шүүмжлэгдэж байсан бол өдгөө эрс өөрчлөгджээ. Шүүхдээ итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр шүүх рүү хандах бус шүүхээс гадагш чиглэсэн харилцаа бий болсон аж. "Хөгжлийн эрэлд ” компанийн хийсэн судалгаанд хамрагдсан иргэдийн 40.3 хувь нь шүүх хараат бус, хөндлөнгийн нөлөөнөөс ангид байх баталгаа хангагдахгүй байгаа, 37.4 хувь нь шүүхийн шинэтгэлийг дэмжих улс төрийн дэмжлэг хангалтгүй байна гэж, 20.5 хувь нь шүүхийн ажилтны мэдлэг, ур чадвар сул буйд санаа зовж болгоомжилж байна гэсэн үр дүнг харуулсан байна. Шүүхийн шинэтгэлийг иргэд зөв зүйтэй ажил болсон хэмээн хүлээн зөвшөөрч, шинэтгэлийн үр дүнд гарсан өөрчлөлтүүдийг эергээр хүлээн авч байгаа нь өөр олон ажлын үр дүнгээс харагддаг.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

-Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан шинэтгэлийг гурван төвшиндөө хангалттай хийх хүсэл эрмэлзэл байгаа учраас би хувьдаа энэ шинэтгэл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Монгол Улсад шударга ёсны цаг зөв ажиллах тогтолцоо руу ойрын гурван жил дотор орно гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж замын зургийг нь тодорхой гаргаж, цогц суурь системийг нь ингэж хийх ёстой гэж заасан.
 
 
Эх сурвалж: http://eagle.mn/

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 528  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Дөрөвдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930