Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-04-2017, 09:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий зөвлөлийн анхдугаар хурал боллоо

 

2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий Зөвлөлийн анхдугаар хурал боллоо. Тус хуралд Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа болон Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл нар оролцов. 

 

Тус хуралд шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага, аргачлалын талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар мэдээлэл өгсөн. Мөн Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий Зөвлөлийн ажиллах хэлбэр, зохион байгуулалтын талаар хуралд оролцогчид хэлэлцэв. Түүнчлэн олонхийн саналаар Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий Зөвлөлийн ахлагч болон эрүү, иргэн, захиргааны эрх зүйн баг тус бүрийн ахлагч нарыг сонголоо. 


Ийнхүү тус хурлаар Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий Зөвлөлийн үйл ажиллагаа эхэллээ.

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий зөвлөлийн анхдугаар хурал боллоо 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 536  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031