Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-04-2017, 09:18   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шилжин ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

Шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгчийн хүний нөөцийн удирдлагыг батлагдсан төсвийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор шүүгчийг шилжүүлэн томилуулах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтэй шүүгчид 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт С.Алтанхуяг /70008034, 96343305/-аас тодруулна уу.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР


 

Нийтэлсэн shez   Үзсэн: 503  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031