Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-04-2017, 15:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Худалдааны эрх зүйн сургалтын I ээлжийн сургалтад оролцогчид сертификат гардан авлаа

 

 

Худалдааны эрх зүйн сургалтын I ээлжийн сургалт 2017 оны 04 дүгээр сарын 10-19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд байгуулсан "Худалдааны эрх зүйн чиглэлээр Монгол Улсын шүүгчдийг сургах хөтөлбөр II шат, Өмнөх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан юм.

Худалдааны эрх зүйн сургалтын I ээлжийн сургалтад оролцогчид сертификат гардан авлаа

Сургалтын хаалтын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь төслийн удирдагч ноён Карлос Эскүдеро, хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар оролцож сургалтын ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлж, сургалтад оролцогчдын санал, сэтгэгдлийг сонссон юм. 

Худалдааны эрх зүйн сургалтын I ээлжийн сургалтад оролцогчид сертификат гардан авлаа

Сургалтад оролцогчдыг төлөөлж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав нар тус бүр саналаа илэрхийлсэн бөгөөд сургалтын хөтөлбөр, агуулга оновчтой, цагаа олсон, практик ач холбогдолтой үр өгөөжтэй сургалт болсон, мөн сургагч багш нарын мэдлэг, ур чадвар сайн байсан, сургалтын зохион байгуулалт сайн байсан хэмээн онцолсон юм. Түүнчлэн зарим сэдэв, тухайлбал, зээлдүүлэгчийн эрх, оюуны өмч, татварын эрх зүйн сэдвийн хүрээний агуулгыг цаашид улам гүнзгийрүүлэн суралцах нь чухал байгаа тул эдгээр салбар эрх зүйн илүү олон цагийн сургалтыг явуулж өгөх талаар саналаа илэрхийлсэн юм.

Худалдааны эрх зүйн сургалтын I ээлжийн сургалтад оролцогчид сертификат гардан авлаа

Эцэст нь сургалтын хаалтын үйл ажиллагаанд оролцсон Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төлөөлөгч нарсургалтад амжилттай оролцсон шүүгчид сертификатыг гардуулж, ажлын амжилт хүсэв.

Худалдааны эрх зүйн сургалтын I ээлжийн сургалтад оролцогчид сертификат гардан авлаа

  

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 673  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31