Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-04-2017, 15:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Худалдааны эрх зүйн сургалтын II ээлжийн сургалт эхэллээ

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд байгуулсан "Худалдааны эрх зүйн чиглэлээр Монгол Улсын шүүгчдийг сургах хөтөлбөр II шат, Өмнөх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн асуудлаарх харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Худалдааны эрх зүйн сургалтын II ээлжийн сургалт өнөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод эхэллээ.

Худалдааны эрх зүйн сургалтын II ээлжийн сургалт эхэллээ

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь төслийн удирдагч ноён Карлос Эскүдеро нар нээж сургалтын ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлж, сургалтад оролцогч нарт амжилт хүслээ.

 

Сургалт нь Зээлдүүлэгчийн эрх, Хувьцаа эзэмшигчийн эрх, Өрсөлдөөний эрх зүй, Дампуурлын эрх зүй, Оюуны өмчийн эрх зүй, Даатгалын эрх зүй, Олон улсын иргэний эрх зүйн гэрээ, Татварын маргаан, Ашигт малтмалын эрх зүй зэрэг 9 сэдвийн хүрээнд 2017 оны 04 дүгээр 20-29-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.

Худалдааны эрх зүйн сургалтын II ээлжийн сургалт эхэллээ

Энэ удаагийн сургалтад "Монголын санхүүгийн зах зээлийн холбоо”-ны ерөнхийлөгч Ө.Ганзориг уригдан "Эдийн засгийн дэд бүтэц: Санхүүгийн зах” сэдвээр нээлтийн лекц уншсанаар сургалт эхэлсэн бөгөөд "Хувьцаа эзэмшигчийн эрх зүй”, "Ашигт малтмалын маргаан” сэдвийн сургалтуудаар үргэлжилсэн юм.

Худалдааны эрх зүйн сургалтын II ээлжийн сургалт эхэллээ

Сургалтад нийт 48 шүүгч оролцож байгаа бөгөөд сургалтыг хөтөлбөрийн дагуу худалдааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шүүхийн сургагч багш нар болох Улсын дээд шүүх, иргэн болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, хуулийн зөвлөх, экспертүүд, МУИС-ийн ХЗС-ийн багш, эрдэмтэн судлаачид сургалтыг шинэчилсэн гарын авлага, хөтөлбөрийн дагуу удирдан явуулж байна.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 641  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930