Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-04-2017, 16:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн бүлгийн сургалт болно

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн бүлгийн сургалт”-ыг шинээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

СУРГАЛТЫН ЗОРИЛГО:

Шүүгчид эрдэм шинжилгээний судалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

 

ОРОЛЦОГЧДЫН ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР:

-Эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүйн онол, практикийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх;

-Сонгосон сэдэв, чиглэлээр судалгааны өгүүлэл, нийтлэл бичин мэргэжлийн сэтгүүлд нийтлэх, үр дүнг нийтэд танилцуулах, хэлэлцүүлэх үр нөлөөтэй аргад (Презентэйшн бэлтгэх, илтгэх) суралцах;

-Бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх арга зүйд суралцах;

-Хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншиж судлах.

 

СУРГАЛТ БОЛОХ ГАЗАР:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн номын сан (Хаяг: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын 11 дүгээр байр, 7 дугаар давхар, 701 тоот)

 

СУРГАЛТАД ОРОЛЦОХ ШҮҮГЧДИЙН НЭРС, СУРГАЛТЫН ХУВААРЬ:

 

Албан тушаал

Овог нэр

Хамрагдах хугацаа

1. Шүүгчийн ёс зүй

1

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

Д.Мөнхөө

5 дугаар сард

(2017.05.01-2017.05.05)

2

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

Ш.Одонзул

3

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Б.Сугар

4

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Дэ.Энхцэцэг

2. Гэрээг тайлбарлахад тулгамдаж буй асуудал, шүүхийн практик

1

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

С.Оюунцэцэг

5 дугаар сард

(2017.05.22-2017.05.26)

2

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Э.Амин-Эрдэнэ

3

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

Г.Давааренчин

4

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

Н.Гэрэлтуяа

3. Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

1

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Т.Бадрах

6 дугаар сард

(2017.06.12-2017.06.16)

2

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Э.Энэбиш

3

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Г.Уртнасан

4

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Б.Хишигбаатар

4. Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

1

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд

9 дүгээр сард

(2017.09.04-2017.09.08)

2

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч

Б.Ихтамир

3

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

З.Төмөрхүү

4

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч

Р.Батбаяр

5. Захиргааны хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик

1

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Ганбат

10 дугаар сард

(2017.10.09-2017.10.13)

2

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ц.Сувдмаа

3

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

З.Ганзориг

4

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Отгонтуяа

 
 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 505  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930