Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-04-2017, 09:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шалгалтын хугацааг хойшлууллаа


Шүүхийн мэргэшлийн хорооны 2017 оны 06/34 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 25 дугаар тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын шалгалт авах, үнэлж дүгнэх ажиллагаа явуулах хугацааг ШЕЗ-ийн даргын 2017 оны 50 дугаар тушаалаар өөрчиллөө. 

 

Иймд ШЕЗ-ийн даргын 2017 оны 25, 35 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдахаар боллоо.


 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2017-04-21


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 570  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930