Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-04-2017, 11:35   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо

 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо 

Монгол Улсын хууль сахиулах, шүүхийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр "Монгол Улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх” архисан түвшний сургалт зохион байгууллаа. Азийн хөгжлийн банкны"Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд зохион байгуулсан уг сургалтад эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 16 шүүгчид оролцсон юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо

Азийн хөгжлийн банкны ахлах зөвлөх, төслийн багийн удирдагч н.Чеонг-Анн Пнг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар сургалтыг нээж үг хэлэхдээ зорилго, ач холбогдлын талаар шүүгчдэд танилцууллаа. Мөн 2013 оноос эхэлсэн төслийн хэрэгжилт, үйл явц, үр дүнг дүгнэн ярьж харилцан талархал илэрхийллээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо

Их Британийн Эзэн хааны шүүхийн шүүгч Вилльям Блэйр, Тристрам Хикс нар тодорхой жишээ, кэйс дээр тулгуурлан "Мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэхэд прокурор болон шүүгчдийн гүйцэтгэх чухал үүрэг”, "Оффшор татваргүй бүсүүд” "Хөрөнгө хураах процесст учирч буй бүтцийн шинжтэй бэрхшээлүүд” зэрэг сэдвүүдээр хичээл орлоо. Мөн Монгол Банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Хүдэрчулуун "Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд явуулж буй харилцан үнэлгээний явц байдал, Санхүүгийн мэдээллийн албаны гүйцэтгэж буй үүрэг” сэдвээр, Азийн хөгжлийн банкны зөвлөх Ж.Төгс-Очир "Монгол Улсын мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх тогтолцоонд учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр мэдээлэл өгөв.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо 

 

"Монгол Улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх” сэдэвт сургалт нь төслийн хүрээнд зохион байгуулж буй 8 дахь удаагийн буюу сүүлийн сургалт юм. Тус төсөл нь 2013 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд төслийн хаалтын ажиллагааны үеэр буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр сургалтад оролцогчид серификатаа гардан авлаа.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо 


 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 350  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031