Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-05-2017, 12:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт эхэллээ

 

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт өнөөдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улсын Дээд шүүхийн байранд эхэллээ. Уламжлал ёсоор энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”, Улсын дээд шүүхийн Иргэний танхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус сургалт 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт эхэллээ 

Сургалтын нээлтэд Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, мэргэжилтэн Ц.Мөнх-Од нар оролцож энэ удаагийн сургалтын онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл хийлээ.

Иргэний эрх зүйн сургагч багш нарын сургалт эхэллээ

Энэхүү сургалтаар 2017 оны Иргэний эрх зүйн сургалтын гарын авлагын төслийг эцэслэн боловсруулах юм. Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Ньюрнберг хот дахь Дээд шүүхийн шүүгч асан Ё.Кают багш удирдан явуулж байгаа бөгөөд сургалт "Иргэний эрх зүй: Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр гаргах арга зүй” сэдвийн хүрээнд нийт 25 сургагч багшийг оролцуулан зохион байгуулж байна.


 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 701  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728