Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-10-2014, 16:28   Ангилал: Мэдээлэл / Шилэн данс  

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр /дахин зарласан тендер/

Тендер шалгаруулалт, гэрээний нэр: Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Тендер шалгаруулалт, гэрээний дугаар: ШДҮ-06/2014


 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий тендерт оролцогчдыг Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичиг /болон нэмэлт хувь/-ийг албан бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Төрийн сан банкны 900005001 тоот дансанд шилжүүлнэ.


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийн хамт 15,600,000 /арван таван сая зургаан зуун мянган/ төгрөгийн үнийн дүн бүхий тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.


 

 

 

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр

Утас: 70008043, 70008037


 

 

 

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 274  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930