Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2014, 08:17   Ангилал: Мэдээлэл  

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО

Хууль сахиулах их сургууль байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан ХСИХ, УИХ-ын хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайдлын сан, Нээлттэй нийгэм форумаас хамтран "Хууль сахиулахуйн инноваци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Хууль сахиулах үйл ажиллагаанд техник технологи, сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх тулгамдсан асуудлыг хөндсөн тус эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Э.Өлзийлхам (М.А, LL.M) "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалахад хүний эрхэд суурилсан хандлагыг авч үзэх хууль сахиулахуйн шинэтгэл" сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тэрбээр илтгэлээрээ "орчин цагийн боолчлолын нэг хэлбэр"-хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж буй Монгол Улсын хүчин чармайлтад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, цаашид сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай асуудлуудыг хөндсөний зэрэгцээ олон улсын зарим сайн туршлагыг нутагшуулан хэрэгжүүлэхийг санал болгожээ.   

 

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн 

Нийтэлсэн shez   Үзсэн: 869  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930