Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2014, 08:18   Ангилал: Мэдээлэл  

СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн нь судалгааны чиглэлээр салбар эрх зүй, шүүх судлалын тулгамдсан асуудлыг шүүхийн практикт түшиглэн судлах, практикт хэрэгжихүйц шийдлийн хувилбаруудыг санал болгосон судалгааны бүтээгдэхүүнийг гаргаж танилцуулах чиг үүрэгтэй билээ.

 

Тус хүрээлэнгээс Шүүхийн судалгааны 2014 төлөвлөгөөнд заасны дагуу "Давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрийн үндэслэл, төрөл” судалгааг гүйцэтгэж тайланг боловcруулаад байна. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд 2012, 2013 онд шийдвэрлэсэн иргэний хэргүүдээс Улсын дээд шүүхээс болон давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон, өөрчлөлт оруулсан 573 хэргийн шийдвэр, магадлалыг цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчихтэй холбоотой нийтлэг байдлаар илэрсэн зөрчил, хууль хэрэглээ, хууль тайлбарлах явцад илэрсэн алдаа, зөрчлийг нэгтгэн судалж, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг санал, зөвлөмж болгожээ.

 

Судалгааны дэлгэрэнгүй тайланг тус хүрээлэнгийн судалгаа хариуцсан референт Т.Түмэнцэцэг, судлаач Э.Өсөхжаргал нар 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот хурлын танхимд танилцуулж, хэлэлцүүлэх тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан хаягаар холбогдож авна уу.  

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

jud_research@judcouncil.mnwww.judinstitute.mn

Утас: 263314, 267697

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 061  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930