Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2017, 12:55   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр В.Оюумаа томилогдлоо


        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 123 тоот зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон Володягийн Оюумааг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын алба угтан авч, ажлын амжилт хүслээ.


        Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Монголын хуульчдын холбооноос нэр дэвшин сонгогдсон В.Оюумаа гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргээд, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэн батжуулах үйлсэд санаачлагатай ажиллахыг хүсэв.


        Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяад шүүх эрх мэдлийн байгууллагад шүүгч хэмээх эрхэм хүндтэй албанд 40 жил хичээл зүтгэл, үр бүтээлтэй ажилласанд нь хүндэтгэл үзүүлж, цаашдынх нь ажил амьдралд амжилт ерөөлөө. 

 

Володягийн ОЮУМАА (PhD)

 

Боловсрол
1994-1998 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;
1996-1999 МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургууль. Англи хэлний хэлмэрч;
1998-1999 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Хууль зүйн ухааны магистр;
1999-2000 он МУИС-ийн Дээд сургуулийн сэтгэл судлал, сургалтын онол, арга зүйн багшийн дээд курс;
2008-2009 Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль. Төрийн удирдлагын менежер;
2010 МУИС-д "Олон улсын хувийн эрх зүйн субьект-Төр түүний өмчийн эрх зүйн байдал” сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
2011-2015 МУИС-ийн Бизнесийн сургууль. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж бизнесийн удирдлагын бакалавр;

Хөдөлмөр эрхлэлт
1998 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд 17 жил тасралтгүй багшилж байгаа.
2007 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Харьцуулсан судалгааны төвийн судлаач;
2007-2010 Ахлах багш;
2010-2012 Дэд профессор;
2012.01-2013.09 Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор;
2013.09-2015.09 Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор;
2015.09 сараас Нийтийн эрх зүйн тэнхмийн профессор.

1999 оноос Нотариатч, 2009 оноос МНТ-ын удирдах зөвлөлийн гишүүн;
2003-2011 онд Өмгөөлөгч;
2009-2015.06 Хууль зүйн сайдын дэргэдэх Нотариатын мэргэшлийн хорооны гишүүн;
2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;
2013 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;
2012.01-2012.03 ХБНГУ-ын Humburg дахь Max Planck Institute for Comparative and International Private Law-д зочин судлаач;
2013 оноос Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Эрдмийн зөвлөлийн гишүүн”;
2013 оноос Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын хорооны гишүүн;
2014 оноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн;
2013 оноос БСШУЯ-ны сайдын тушаалаар "Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн гишүүн.
2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 4 249  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930