Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-06-2017, 12:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Зарлал

 


 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж хоорондын байгуулсан санамж бичгийн хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 09-22-ний өдрүүдэд Өвөр-Монголын Хөх хот дахь Шүүгчийн коллеж болон Бээжин хот дахь Шүүгчийн коллежид зохион байгуулагдах сургалтад Монгол улсаас 25 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан оролцохоор боллоо.

Иймд, сургалтад хамрагдах хүсэлтэй шүүгч нар нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн FOREIGN.AFFAIRS@JUDCOUNCIL.MN цахим хаягаар хүсэлтээ ирүүлнэ үү.

Жич: Сургалтад хамрагдагч нь хоёр талын онгоцны зардлыг өөрөө хариуцна, өмнө нь уг сургалтад хамрагдаж байгаагүй байх хэрэгтэй бөгөөд тухайн албан тушаалдаа 2-с доошгүй жил ажилласан байх шаардлага тавьсан байна.

 


Нийтэлсэн shez   Үзсэн: 1 744  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930