Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-06-2017, 10:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АНУ-ын хөтөлбөрт хамрагдах шүүгчдийн нэрс тодорлоо

 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын "Нээлттэй дэлхий манлайлал төв”-ийн хамтын ажиллагааны хүрээнд "Шүүгчдийн солилцоо” хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж байна.

2017 оны 7 дугаар сард зохион байгуулагдах хөтөлбөрт Монгол Улсаас нийт 31 шүүгч нэр дэвшиж түүнээс 10 шүүгчдийг уг хөтөлбөрт хамруулахаар боллоо. Үүнд:

Д/д

Овог нэр

Албан тушаал

1

Мишигдоржийн Батзориг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2

Хонгорын Энхзаяа

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

3

Баяраагийн Батаа

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

4

Бямбаагийн Ариунхишиг

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

5

Доржийн Сарангэрэл

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

6

Цэрэнпагмийн Оюунбилэг

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

7

Лхагважаргалын Тунгалаг

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

8

Лхагвасүрэнгийн Ариунцэцэг

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

9

Бадамдоржийн Ариунбаяр

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шаны шүүгч

10

Зоригоогийн Нандинцэцэг

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Жич: АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга, ажилтнууд нэр дэвшигчдийн материалтай танилцаж сонгон шалгаруулсан болно./

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс


Нийтэлсэн shez   Үзсэн: 1 291  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930