Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-06-2017, 13:09   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хан-Уул дүүрэгт “Шүүхийн үйлчилгээний төв” нээгдлээ

   Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх жил болгон зарласантай холбогдуулан шүүхийн байр, ажлын зохион байгуулалт, харилцаа хандлага, үйлчилгээний цогц өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх "Шүүхийн үйлчилгээний төв”–тэй боллоо.  

      Ингэснээр иргэдийн шүүхээр үйлчлүүлэх тав тухыг хангаж, нэхэмжлэл, өргөдөл, гомдол бичих загварын дагуу ширээ сандал бүхий зориулалтын хэсэгт иргэд өөрөө өөртөө үйлчлэх боломжоор хангагдаж, шүүгчийн туслахтай уулзах болон мэдээлэл лавлагаанд хандах үедээ хүлээлгийн танхимд шүүхийн үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг авч байхаар тохижуулагдсан байна.

 
   Шүүхийн үйлчилгээнд шинэ стандартыг нэвтрүүлснээр иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, олон нийтийн хяналтыг тогтоох, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах ач холбогдолтой юм. 
 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар "Шүүхийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, иргэдийн санаа бодлыг судлан тусгаж, цаашид сайжруулан ажиллах зорилгыг өмнөө тавин ажиллаж байна. 



 


 

 

Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 661  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930