Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-06-2017, 06:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа...

Д.Тайванбаяр: Шүүхийн шийдвэрээр ажилдаа орж, цалингаа гаргуулж авлаа

irgen

 

Хөвсгөл аймгийн иргэн Д.Тайванбаяр ажлаасаа халагдаж есөн сар шүүхээр явж, гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон байна. Түүнтэй ярилцлаа.

-Та ямар шалтгаанаар ажлаасаа халагдсан юм бол?

-Хөвсгөл аймгийн Хатгал нисэх буудлын онгоцны техникчээр 2014 оны долдугаар сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Улмаар 2016 оны хоёрдугаар сарын 15-нд галын бүлгийн ахлагчийн орон тоонд шинээр томилогдсон. Гэтэл Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар 12 хүнийг цомхотгосон. Ингэхдээ  намайг галын бүлгийн ахлагчийн ажлын байранд тавигдах шаардлага үл хангасан, туршилтын хугацаанд ажиллахдаа мэргэжлийн сургалтад хамрагдаж гэрчилгээ аваагүй, мөн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр шалтаглан хууль бусаар ажлаас халсан юм.

-Таныг туршилтын хугацаагаар ажиллуулж байсан юм уу. Бас тухайн ажлын байрны шаардлагад нийцэх сургалтад хамрагдаагүй гэж үү?

-Яалаа гэж дээ. Галын бүлгийн ахлагчийн ажилд томилогдон ажиллах хугацаандаа мэргэжлийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авчихсан байсан. Үүнээс гадна ажил олгогчийн 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн тушаалд түр хугацаагаар ажиллуулах тухай огт дурдаагүй. Тэгсэн атлаа "Туршилтын болон түр хугацаагаар байгуулах хөдөлмөрийн гэрээ”-г байгуулсан байсан. Ажил олгогч байнгын ажлын байранд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх үзсэн. Анхан шатны шүүх намайг ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөж олгох шийдвэр гаргасан.

Гэтэл ажил олгогч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд мөн л үүнийг хүлээн зөвшөөрөөгүй хяналтын журмаар гомдол гаргасан. Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр миний зөрчигдсөн эрх сэргэлээ.

-Та гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон юм байна, тийм үү?

-Тэгсэн. Шүүхийн шийдвэрээр эргээд ажилдаа орж, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авсандаа баяртай байна. Шүүхийн байгууллага хэрэг маргааныг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж, иргэний эрхийг хамгаалж өгдөг буянтай газар гэдгийг ойлголоо.

-Есөн сарын хугацаанд шүүхээр явах хүндрэлтэй байв уу?

-Ажилгүй байх амар байгаагүй. Харин шүүхээр үйлчлүүлэхэд ямар нэгэн хүндрэл гараагүй. Анх шүүхэд очиход мэдээлэл лавлагааны ажилтан хэрхэн, яаж гомдол гаргахыг заагаад өгчихдөг юм билээ. Эрх зүйн мэдээлэл тааруу болохоор бүтэх болов уу гэж эргэлзэж байсан нь үнэн. Хүний харьцаа гэдэг маш чухал юм байна. Шүүхийнхэн эелдэг харьцаж, арга замыг нь заагаад өгөхөөр айдас, эргэлзээ аяндаа алга болсон. Шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах шийдвэр гаргасандаа баярлаж сууна.

 

 

Н.Дагидандорж

Эх сурвалж: http://www.medee.mn


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 314  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930