Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-06-2017, 02:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэв

Хэрэг, маргаанаа шийдүүлсэн иргэд шүүхэд баярласан сэтгэдлээ илэрхийлснийг хүргэж байна.

С.Агваанчүлтэм: Шүүх надад боломж олголоо


Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн С.Агваанчүлтэмтэй ярилцлаа.

-Та ямар гэмт хэрэгт холбогдсон талаараа товч яриач

-Би 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хадлангийн газраас болж Б-тай маргалдах явцдаа Э-ийн толгой руу нь цохиж биед нь гэмтэл учруулсан. Энэ үйлдэлд маань Хөвсгөл аймгийн цагдаагийн газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад прокурорт шилжүүлсэн. Аймгийн прокурорын газраас дээрх зүйл ангиар нь шүүхэд хэрэг шилжүүлсэн.

-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн. Манайх ам бүл зургуулаа. Эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд мал малладаг жирийн нэгэн малчин хүн юм. Би өөрийн болчимгүй үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон. Үүндээ маш их гэмшиж байгаа. Хөвсгөл аймгийн прокурорын газраас намайг хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, хуульд заасны дагуу шүүгдэгч надад ашигтайгаар шийдвэрлэсэнд туйлаас их баярлаж байна. Үнэндээ шүүх хүмүүсийг ялладаг, айлгадаг, шоронд хийдэг байгууллага гэж бодож айж байлаа. Гэтэл хэргийг олон талаас нь харж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа надад ухаарах боломж олгосонд маш их баярлаж байна. Гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, надад ашигтай байдлаар шийдвэрлээд, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж байна гэсэн шийдвэрийг сонсоод үнэхээр их баярласан. Ахиж ийм хэрэг хийхгүй, зөв л амьдрах юмсан гэж бодогдсон. Өөрийнхөө амьдралыг дөнгөж зохиох гэж байгаа залуу хүн надад үнэхээр том сургамж ухаарлыг өгсөн. Би шүүхэд чин сэтгэлээсээ маш их баярлаж байна. Ахиж л ийм буруу зүйл хийхгүй зөвөөр амьдарна гэдгээ амлаж байна.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарт маш их баярлалаа. Өөрийн өмгөөлөгч Б.Отгонцэцэгтээ мөн адил маш их талархаж байна.

Гэмт этгээд биш хүн гэдэг үүднээс хандсан шүүхийнхэнд баярлалаа гэв

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн Г.Чаминчулуун, Д.Тэнгисболд нартай ярилцлаа.


-Та хоёр ямар шалтгаанаар ярилцлага өгөх болов?


-Намайг Г.Чаминчулуун гэдэг. Эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд мал малладаг жирийн нэгэн малчин. Бид хоёр өөрсдийн болчимгүй үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон. Хөвсгөл аймгийн прокурорын газраас Д.Тэнгисболд бид хоёрыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд шилжүүлсэн. Цагдаа, прокурорын газраас бид хоёрыг гэмт хэрэг хамт үйлдсэн гэж яллаж байсан учраас шүүх бас ингэж л ял оногдуулах байх гэж таамаглаж байлаа. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бид хоёрын гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж үнэн зөвөөр шийдвэрлэсэнд туйлаас их баярлаж байна. Шүүх үнэхээр шударга шийдвэр гаргадаг юм байна. Хүнийг хөдөөний жирийн нэг малчин, дарга, цэрэг гэж огт ялгаварлахгүйгээр хуулийн дугуу үнэн зөв шийдвэр гаргадаг гэдгийг бид хоёр энэ биеэрээ мэдэрлээ.


-Шүүх хуралдаанд орохдоо ял сонсоно гэж айж байсан гэв үү?


-Шүүхээр орсон л бол ял сонсдог гэж боддог байлаа. Энэ ойлголт буруу ойлголт гэдгийг сая мэдлээ. Би шүүх хуралд орохын өмнө "Бид хоёр шоронд л явах байх даа” гэж бодож айж байсан. Тэгтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг сонсоод маш их баярласан. Ажил л тийм буруу зүйл хийхгүй гэж амласан. Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатарт маш их баярлалаа. Өөрсдийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, С.Оюунжаргал нартаа маш их талархаж байна. Шүүгч, шүүгчийн туслах нар энэ гэмт хэрэгт холбогдсон хүн гэдэг байдлаар биш жирийн нэг иргэний хувиар зөв болсон харьцаж байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Гэмт этгээд биш хүн гэдэг үүднээс хандсан шүүхийнхэнд баярлалаа.
 

Эх сурвалж: http://www.zaluu.com
 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 225  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31