Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-06-2017, 11:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт өндөрлөлөө

 

 

    Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт 2017 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан шүүгчийн ёс зүйн 11 сургагч багш оролцсон юм.


    Эхний хэсгийг Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, боловсрол судлалын доктор У.Туяа "Насанд хүрэгчдийн сургалтын онцлог”, "Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх арга зүй” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан "Шүүгчийн ёс ба Шүүгчийн ёс зүйн үндсэн зарчмууд” сэдвээр сургалтыг удирдан явууллаа.

Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт өндөрлөлөө 

     Сургалтын үндсэн хэсэгт сургагч багш нар шүүгчийн ёс зүйн кэйсүүдэд үндэслэн хуульчийн болон шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, шүүгчийн ёс зүйн үндсэн зарчмууд, тэдгээрийн онцлогтой уялдуулан хэлэлцүүллээ. Уг хичээлд удирдагч багш нар хамтран оролцсон юм. 

Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт өндөрлөлөө

     Мөн сургагч багш нар үзүүлэх сургалт зохион байгуулж, төгсгөлд нь сургагч багш нарын заах арга зүй, хичээлийн төлөвлөлт, агуулгыг боловсруулахтай холбоотой санал, дүгнэлтээ хэлэлцэж, цаашид анхаарах зүйлсийн талаар удирдагч багш нараас зааварчилгаа авав.


   Сургалтын үр дүнд 2017 оны Шүүгчийн ёс зүйн сургалтын хөтөлбөр, гарын авлагын төслийг эхний хувилбараар боловсрууллаа.


    Шүүгчийн ёс зүйн суурь сургалтыг нийслэл дэх шүүхийн нийт шүүгчдийн дунд 2017 оны 01 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд хоёр дахь ээлжийн сургалтыг 2017 оны 09 дүгээр сард зохион байгуулна. Мөн орон нутгийн шүүхийн шүүгчдэд 8 бүсээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

 


 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 598  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930