Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2014, 15:24   Ангилал: Мэдээлэл  

АНУ-ын Төрийн Департаментын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Арияани Манрингийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж АНУ-ын Төрийн Департаментын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Арияни Манрингийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.



 

 

Уулзалтын үеэр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хатагтай Арияани Манрингэд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, одоо хэрэгжиж буй гол ажлуудыг танилцууллаа.


Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун, АНУ-ын Төрийн Департаментын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Арияни Манринг, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Шаннон Браун, Улс төрийн хэлтсийн туслах ажилтан М.Номинцэцэг нар оролцлоо.

 

Шүүхийн гадаад харилцааны хэлтэс



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 155  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930