Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-06-2017, 08:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн бүлгийн III ээлжийн сургалт боллоо

 

 

     Шүүгчийн бүлгийн гуравдугаар ээлжийн сургалт "Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар нар оролцов.

Шүүгчийн бүлгийн III ээлжийн сургалт боллоо

 

     Сургалтад оролцогчид бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачдаар удирдуулж, судалгаа, шинжилгээний ажил хийлээ.


     Бүлгийн сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг "Шүүгч хэргийн оролцогчидтой харилцах арга барил” сэдвээр мэдээлэл өглөө. Харин мэдээлэл хариуцсан ахлах референт Т.Наранбат "Хууль тайлбарлах арга зүй”, сэтгэл судлаач Ш.Батболд "Шүүхийн сэтгэл судлал”, "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай сэтгэл зүйн шинжүүд”, судлаач Н.Анхбаяр "Судалгаа шинжилгээний ажил хэрхэн хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих нийтлэг арга зүй”, "Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Шүүгчийн бүлгийн III ээлжийн сургалт боллоо

 

     Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Л.Банзрагч "Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг хийж, шүүгч тус бүрийн нарийвчилсан сэдвийн дагуу нэмэлт мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.


     Сургалтад оролцогч Т.Бадрах "Хуулиар тогтоосон хүүгийн тухай ойлголт, онцлогийг тайлбарлах нь”, Э.Энэбиш "Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг практикт нэг мөр ойлгох, хэрэглэх тухай”, Г.Уртнасан "Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.4 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик”, Б.Хишигбаатар "Иргэний хууль дахь эд хөрөнгийн эрхтэй холбоотой зарим зүйл заалтыг тайлбарлан хэрэглэж буй шүүхийн практик” гэсэн нарийвчилсан агуулгаар өөрсдийн судалсан сэдвийн онцлог, сонгох болсон шалтгаан, асуудал, шийдвэрлэх арга замын талаар тайлангаа тавьж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн албан хаагчдын дунд хэлэлцүүллээ. Тэд ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

Шүүгчийн бүлгийн III ээлжийн сургалт боллоо

 

     Сургалтын төгсгөлд сургалтын тайлангаа хамгаалж, хэлэлцүүлсэн шүүгчид батламжаа гардан авлаа. Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу бүлгийн сургалт нь 2017 оны 10 дугаар сарын 13-ныг хүртэл нийт таван ээлжээр үргэлжилнэ.

 


Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн alungoo   Үзсэн: 417  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31