Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-10-2014, 11:16   Ангилал: Мэдээлэл / Ёс зүйн хорооны мэдээлэл  

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны талаарх мэдээлэл


Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 09-нд боллоо.

Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан ирүүлсэн 17 шүүгчид холбогдох 12 гомдлыг хянан хэлэлцсэнээс 7 гомдлын 9 шүүгчид шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 1 шүүгчид холбогдох 1 гомдлыг дахин шалгахаар буцааж, 8 шүүгчид холбогдох 4 гомдлыг шүүгч болон гомдол гаргагч нар хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасныг үндэслэн хойшлуулж шийдвэрлэлээ.

 

 

 

 

ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Нийтэлсэн shez   Үзсэн: 1 353  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930