Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-10-2014, 08:38   Ангилал: Мэдээлэл  

СУДАЛГААНЫ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс салбар эрх зүй, шүүх судлалын тулгамдсан асуудлыг шүүхийн практикт түшиглэн судлах, практикт хэрэгжихүйц шийдлийн хувилбаруудыг санал болгосон судалгааны бүтээгдэхүүнийг гаргаж танилцуулах ажлын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр "Давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрийн үндэслэл, төрөл" судалгааны тайланг хэлэлцүүлэх семинарыг зохион байгууллаа.

 

Семинарт тус хүрээлэнгийн судалгаа хариуцсан референт Т.Түмэнцэцэг, судлаач Э.Өсөхжаргал нар судалгааны тайланг танилцуулсан юм. Судалгааны хүрээнд 2012, 2013 онд давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж шийдвэрлэгдсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тогтвортой байдлыг судлан шинжилж, шийдвэр хүчингүй болох, өөрчлөгдөж байгаа үндэслэлүүдийг тогтоосны зэрэгцээ цаашид шүүхийн сургалтын агуулгад хууль тайлбарлан хэрэглэх, нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх, процессын эрх зүйн чиглэлээр анхаарч ажиллах саналыг дэвшүүлжээ.

 

 

Та судалгааны тайлантай танилцах бол ЭНД дарна уу. 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн shez   Үзсэн: 1 476  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930