Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-07-2017, 11:45   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл хийлээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл хийлээНийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр (2017.07.04) хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар мэдээлэл хийлээ. "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дунд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхүйц мэдээлэл гарч байгаа тул шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

Тус хурлаар "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдээллэв.

Хэвлэлийн бага хурлыг 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага шуурхай сурвалжиллаа.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл хийлээ

 


 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 458  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31