Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-07-2017, 03:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Сургалтын гарын авлага хэвлэгдлээ

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтны сургалтын гарын авлагыг "Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх: хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” баг бэлтгэн, хэвлүүллээ.

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) нь АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Олон улсын мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн Товчооны санхүүжилттэй "Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх: хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг 2016-2017 онд хэрэгжүүлж байгаа. Уг төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын Холбоо, Хууль зүйн туслалцааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажилладаг юм.

 

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын сургагч-багш бэлтгэж, нийт алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх зөв хандлагыг төлөвшүүлж, байгууллагуудын уялдаа холбоог хангахад зорилготойгоор уг төслийг хэрэгжүүлж байгаа.

Төслийн явцад 30 гаруй сургагч-багш болон энэ чиглэлээр мэргэшсэн экспертүүд хамтран салбар хоорондын зохицуулалтыг тусгасан сургалтын хөтөлбөр, гарын авлагыг алба хаагчдын хэрэгцээнд зориулж боловсруулсан нь ийнхүү ном болон хэвлэгдэж буй юм.

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 134  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31