Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-07-2017, 09:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монголын шүүгчид АНУ-д шүүхийн туршлага судалж байна

Монголын шүүгчид АНУ-д шүүхийн туршлага судалж байна2014 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөл, АНУ-ын Конгрессын дэргэдэх "Нээлттэй дэлхийн манлайлал төв”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Улмаар Монголын шүүхийн шүүгч нар жил бүр АНУ-ын шүүхийн тогтолцоо, шүүхийн захиргааны үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох сургалтад хамрагдах болсон билээ.

 

Энэ удаагийн ээлжит сургалтад эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 10 шүүгч хамрагдаж байна. Уг сургалт нь 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон болон Орегон мужийн Портланд, Нью Жерси мужийн Принстон хотод болж байна.

 

АНУ-ын нийслэл Вашингтон хотод 2 хоног үргэлжилсэн сургалтын эхний үе шатанд сургалтад явсан нийт шүүгч оролцсон бөгөөд хоёр дахь үеийн сургалтад шүүгч нар хоёр хэсэгт хуваагдан Орегон мужийн Портланд хотод 5 шүүгч, Нью Жерси мужийн Принстон хотод 5 шүүгч тус бүр хамрагдаж байгаа юм.

 

Вашингтон хотод: "Нээлттэй дэлхийн манлайлал төв”-ийн гүйцэтгэх захирал, Элчин Сайд Жон О’Кийф, АНУ-ын Төрийн Департаментын шүүхтэй харилцах асуудал хариуцсан ажилтан Жон Жасик, АНУ-ын холбооны Мерилэнд дүүргийн шүүхийн шүүгч Петер Мессит, Холбооны шүүхийн захиргааны төвийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Эрин Палмер, мөн төвийн Шүүхийн хамтын ажиллагааны газрын захирал Мира Гүр-Эри нар АНУ-ын холбооны болон мужийн шүүхийн хосолсон тогтолцоо, холбооны шүүхийн захиргаа, шүүгчийн ёс зүй, шүүгчийн сонгон шалгаруулалт болон давтан сургалтын талаар лекц уншиж, манай шүүгч нартай сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.

 

Мөн манай төлөөлөгчид хөтөлбөр ёсоор АНУ-ын холбооны шүүхийн захиргааны төв, холбооны дээд шүүх болон төрийн бусад байгууллагуудаар зочилж, харилцан туршлага солилцсон байна.

 

АНУ нь холбооны болон муж улсын шүүхийн хосолмол тогтолцоотой байгаа нь ихээхэн сонирхол татсан бөгөөд Сенатын танхимын 2 гишүүний саналыг үндэслэн АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлснээр Сенатын танхимын хуралдаанаар Холбооны шүүхийн шүүгчдийг бүх насаар нь томилдог, харин Мужийн шүүхийн шүүгчдийг тухайн муж улсын онцлогоос шалтгаалан 14, 12, 8, 6 жилийн хугацаатайгаар олон нийтийн санал асуулгын үр дүнд буюу сонгуулиар сонгодог нь бусад улс орноос өвөрмөц аж.


 

Орегон мужийн Портланд хотод: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл, Завхан аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан М.Номинцэцэг,

 

Нью Жерси мужийн Принстон хотод:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан М.Хоролсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хоёр баг өөрсдийн зочилсон муж улсын шүүхийн тогтолцоо, хуульчдын холбоо, хорих байгууллага болон тэдгээрийн онцлог, орчин үеийн ололт амжилтаас суралцах, туршлага солилцох, сургалт амжилттай үргэлжилж байна.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 882  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031