Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Иргэний эрх зүйн онол, практик ном хэвлэгдлээ

 

"Иргэний эрх зүйн онол, практик" илтгэл, магадлалын эмхэтгэлийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвлүүллээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүүргийн иргэний хэргийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, хуульчдыг оролцуулсан "Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан билээ. Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан уг хуралд 35 байгууллагын 232 хуульч, судлаач оролцсон юм. Энэхүү товхимлын 1 дүгээр бүлэгт уг хуралд тавигдсан илтгэлүүдийг, 2 дугаар бүлэгт тус шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн талаар гарсан сүүлийн 2 жилийн /2015-2016 он/ магадлалуудаас түүвэрлэн тусгаж хуульч, өмгөөлөгч, шүүгч, судлаач нарынхаа оюуны мэлмийд өргөн барилаа.

 

Эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулж, уг номыг хэвлэн гаргахад дэмжлэг үзүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүх судлалын академид гүн талархал илэрхийлье.

 

 

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн

тамгын газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 416  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031