Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-08-2017, 10:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа


      Монгол Улсын анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж”-оос зохион байгуулсан "Монгол Улсын шүүхийн шүүгчийн 8-р удаагийн сургалт”-д БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот болон БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ний өдрийн хооронд амжилттай хамрагдлаа. 

 

      Монгол Улсын дээд шүүх 2007 онд БНХАУ-ын Ардын Дээд шүүхтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалтыг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж”-д нийт 7 удаа зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалт нь Шүүхийн ерөнхий зөвлөл 2016 онд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчдийн коллежтой хамтран байгуулсан харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын шүүхийн шүүгчийн 8-р удаагийн сургалт нь БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж” болон тус коллежийн ӨМӨЗО-ы салбар коллеж хамтран ӨМӨЗО-ы Шүүгчийн коллеж болон БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж”-д зохион байгуулсан Монгол Улсын шүүгчдийн анхны сургалт болсноороо онцлог юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Сургалтын нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 10-ний өдөр болсон бөгөөд БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга хатагтай Фэнг Вэн ЛиӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дэд дарга Юнь Ши Шүн, ӨМӨЗО-ы Шүүгчийн коллежийн дарга Донг Жи Пинг нар Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, сургалтын ажиллагааг нээж үг хэлэв. БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга хатагтай Фэнг Вэн Ли хэлсэн үгэндээ хоёр орны шүүхийн хамтын ажиллагааг БНХАУ-ын Ардын дээд шүүх онцгойлон анхаарч байгаа бөгөөд Үндэсний шүүгчийн коллеж нь анх удаа гадаад улсын шүүгчийн сургалтыг орон нутгийн Дээд шатны ардын шүүх болон салбар коллежийг зохион байгуулахаар хариуцуулсан нь энэ удаагийн сургалт болохыг онцолж, Монгол Улсын шүүхийн байгууллагатай тасралтгүй явагдаж байгаа хамтын ажиллагааны томоохон илрэл болсон тус сургалтыг Өвөр Монголд зохион байгуулж байгаа нь суралцагсад монгол хэл дээр зарим хичээлийг сонсож суралцах, шүүх хуралдааныг монгол хэл дээр ажиглах зэрэг суралцахад илүү ая тухтай байх боломжийг бүрдүүлснийг онцолсон юм. Мөн тэрээр хоёр оронд өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа  

      ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дэд дарга Юнь Ши Шүн ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүх тус сургалтад өндөр ач холбогдол өгч үр дүнтэй, амжилттай зохион байгуулах талаар бүхий л дэмжлэгийг үзүүлсэн талаар онцолж, Өвөр Монголын үзэсгэлэнт нутагт тавтай саатаж, амжилттай суралцахыг хүссэн юм. 

 

      ӨМӨЗО-ы Шүүгчийн коллежийн дарга Донг Жи Пинг мөн Монгол Улсын шүүгчдийг ӨМӨЗО-ы Шүүгчийн коллежийн Бүх улсын монгол хятад хос хэлний шүүгчийн сургалтын баазад сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд тус бааз нь Монгол Улсын шүүгчдийг ая тухтай сургалтад хамруулах бүхий л бололцоог сайтар хангасныг онцолж, цаашид олон Монгол Улсын шүүгчдийг тус коллеж болон сургалтын баазад хүрэлцэн ирэхийг урьсан юм.


      Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах Монгол талыг төлөөлж хэлсэн үгэндээ энэ удаагийн сургалт Шүүхийн ерөнхий зөвлөл 2016 онд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчийн коллежтой байгуулсан харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд явагдаж байгааг онцолсон юм. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчдийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь шүүхийн шинэтгэлийн нэг чухал асуудал юм. Энэ хүрээнд шүүгчид зориулсан гадаад улсад туршлага судлах, шинэ мэдлэг олж авах сургалтуудад Монгол Улсын шүүгчид хамрагдаж байгаа бөгөөд БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа Шүүгчдийн коллежийн зохион байгуулдаг Монгол Улсын шүүгчдийн сургалт нь хамгийн өргөн бүрэлдэхүүнийг хамруулдаг гадаад сургалт байдгийн зэрэгцээ Монгол Улсын шүүгчдийн мэдлэгийн санд хувь үнэтэй нэмэр оруулдаг, БНХАУ-ын хууль, шүүхийн тогтолцоог танин мэдэхэд чухал ач холбогдолтой сургалт байдгаараа Монгол Улсын шүүгчдийн дунд хэдийнээ танил болсон сургалт юм гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Энэ удаагийн сургалтыг анх удаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн ахалж явж байгаа нь онцлог бөгөөд сургалтад голцуу иргэний хэргийн давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн шүүгчид, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчид болон Шүүхийн захиргааны ажилтны ур чадварын мэргэжлийн улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын шүүхийн шилдэг захиргааны ажилтнууд оролцож байгааг БНХАУ-ын удирдлагуудад танилцуулсан юм. Мөн энэ удаагийн сургалт Өвөр Монгол болон БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдаж байгаа нь манай улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтан өөр өнцгөөс БНХАУ-ын болон үндэсний цөөнхийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах боломжтой болсныг онцолж, сургалтын хөтөлбөрийг сонирхолтой, үр өгөөжтэй байдлаар боловсруулсанд талархал дэвшүүлсэн юм. Мөн тэрээр цаашид Монгол Улс, БНХАУ-ын шүүхийн салбарын хамтын ажиллагаа улам эрчимжихийг хүсэж, хоёр орны шүүгчид харилцан туршлага солилцох нь чухал болохыг тэмдэглэж, нийт бүрэлдэхүүнийг төлөөлөн БНХАУ-ын Шүүгчдийн коллежид дурсгалын зүйл гардуулж өгөв.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Нээлтийн ажиллагааны үеэр хоёр тал цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа тус тус илэрхийлж, сургалтад амжилт хүсэж, Өвөр Монгол болон Бээжин хотод байх хугацаандаа ихийг сурч мэдэхийн зэрэгцээ цагийг ая тухтай өнгөрөөхийг хүсэж, нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөсөн юм. 

 

     Энэ удаагийн сургалтаар БНХАУ-ын шинэ үеийн удирдлагын төр улсыг удирдах шинэ үзэл санаа, БНХАУ-ын шүүх байгууллагын зохион байгуулалт, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн тогтолцоо, оюуны өмчийн эрх зүй зэрэг сургалтаас гадна ӨМӨЗО-ы нөхцөл байдал, Монгол үндэстний бичмэл хуулийн соёл, ӨМӨЗО-ы дуу хөгжмийн соёл зэрэг орон нутгийн онцлогтой хичээлийн агуулгаар баяжуулсан хөтөлбөрийн дагуу сургалт явагдсан юм. 

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

     Хичээл, лекцүүд дээрх өргөн хүрээний сэдвийн хүрээнд явагдаж, асуулт хариулт, харилцан ярилцлагыг идэвхтэй өрнүүлсэн хэлбэрээр болж өнгөрөв.Тус сургалтаарБНХАУ-ын шүүх, эрх зүйн тогтолцоо, ӨМӨЗО-ы нөхцөл байдал, соёл зэргийг танхимын хэлбэрээр суралцаж, танин мэдэхээс гадна Хөх хотод байх хугацаанд ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүх, Бүх улсын монгол хятад хос хэлний шүүгчийн сургалтын баазтай танилцсан юм. 

 

     Сургалтын хугацаанд ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муумянган хошууны ардын шүүхийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус шүүхэд үндэсний цөөнхийн хэлээр буюу монгол хэл дээр явагдсан бэлчээрийн газартай холбоотой иргэний хэргийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцож, бүхий л процессыг үзэж харсан юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Шүүх хуралдааныг ажиглаж дууссаны дараа тус шүүхийн удирдлагууд болон монгол үндэстэн шүүгчидтэй уулзалт хийж харилцан мэдээлэл солилцож хоёр улсын иргэний шүүх хуралдаанд харьцуулалт хийж, санал бодлоо хуваалцсан юм. Шүүх хуралдааныг ажиглаж, уулзалт зохион байгуулсан нь танхимын сургалтаар сурч мэдсэн БНХАУ-ын хууль, шүүхийн талаарх онолын мэдлэгийг практиктай уялдуулсан үйл явдал болсон юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Сургалтын хугацаанд суралцагсад зөвхөн суралцаад зогсохгүй ӨМӨЗО-ы түүх соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхохоос гадна Өвөр Монголын ногоон орчныг бүрдүүлэх эко хүрээлэн, Өвөр Монголын Дэлхийн шилдэг 10 сүүний үйлдвэр болсон Мэнгню группийн үйл ажиллагаа, үйлдвэртэй танилцсан юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дарга, намын хорооны дарга Ху И Фэнг Монгол Улсаас хүрэлцэн ирсэн суралцагсдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, шүүхийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд тус сургалт нь хоёр орны шүүхийн найрсаг хамтын ажиллагаанд чухал хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд тус сургалт нь анх удаа Өвөр Монголд болж байгаа гадаадын шүүгчдийн сургалт болохыг онцолсон юм. Тэрээр энэ сургалтад өндөр ач холбогдол өгч, хоёр орны шүүхийн найрсаг хамтын ажиллагааг чухалчилж байгааг дуулгасан юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Монгол талыг төлөөлж багийн ахлагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дарга, намын хорооны дарга Ху И Фэнгд хандаж айлчлалын бүрэлдэхүүнийг танилцуулж, Монгол Улсад өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн тэрээр ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүх энэ удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулах талаар бүхий л талаар дэмжлэг үзүүлсэнд талархаж, сургалт амжилттай явааг дуулгаж, харилцан бэлэг дурсгалын зүйлс гардуулсан юм. 

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа

      ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүхийн дарга, намын хорооны дарга Ху И Фэнг өөрийн биеэр тус шүүхийн барилга, шүүхийн үйлчилгээний төв, шүүхийн мэдээлэл, технологийн төв, спорт комплекс, хотхон болон Бүх улсын монгол хятад хос хэлний шүүгчийн сургалтын баазыг биечлэн танилцуулж, сургалтад оролцогсод үлдсэн хугацаандаа тус баазад ая тухтай цагийг өнгөрөөхийг хүссэн юм. 

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Монгол Улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалтын Өвөр Монгол дахь сургалт амжилттай өндөрлөж, БНХАУ-ын Бээжин хотод сургалтын 2 дахь үе шат болох БНХАУ-ын Ардын дээд шүүхтэй танилцах, туршлага судлах айлчлалаар үргэлжилсэн юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа

      Бээжин хотод байрлах БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежид суралцагсад байршисаны дараагаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нарыг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчдийн коллежийн дарга ноён Хуанг Ёнг Вэй хүлээн авч нөхөрсөг уулзалт хийсэн юм. Тэрээр хэлэхдээ, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн зүгээс Монгол Улсын шүүх хоорондын хамтын ажиллагааг чухалчилж байгааг дуулгаад, 2016 онд Монгол Улсад айлчлахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан нь цаашдын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд чухал байсныг онцолж, энэ удаа Бээжин хотод богино хугацаанд саатсан хэдий ч олон зүйлийг үзэж, танилцахыг хүссэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн мэндчилгээг уламжлаад энэ удаагийн сургалтад оролцож байгаа шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын талаар товч танилцуулаад, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчдийн коллеж Монгол Улсын шүүгчдийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэнд, мөн энэ удаа өндөр түвшинд хүлээн авч байгаад талархлаа илэрхийлэв.


      Монгол Улсын төлөөлөгчид Бээжин хотод хүрэлцэн ирсэн өдрөө тус коллежийн номын сангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус номын сан нь БНХАУ-ын Ардын дээд шүүхийн номын сантай нэгдэж, Шүүхийн төрөлжсөн номын сан болж шүүгчдийг танхимын хэлбэрээр суралцах бүхий л бололцоог хангаснаараа онцлог болсон талаар номын сангийн удирдлагууд танилцуулсан юм. Мөн тус номын сан нь цахим номын санг хөгжүүлж шүүгчдийг цахим орчинд номын санд хандах боломжоор хангах бололцоог хангаж байгаа талаар онцолсон юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Бээжин хот дахь хоёр дахь өдрөө Монгол Улсын төлөөлөгчид БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж, Ардын дээд шүүхийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцахад тус төв нь БНХАУ-ын бүх шүүхүүдийг холбосон олон төрлийн цахим бааз, платформууд, шүүхийн шийдвэрийн нэгдсэн сан зэргийг бүрдүүлсэн бөгөөд хэргийн хөдөлгөөн, шүүхийн статистик зэрэг мэдээллийг тэр даруй авах, тухайн цагт нийт хэчнээн шүүхэд хэчнээн тооны хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан, шийдвэрлэж байгаа, шийдвэрлэсэн зэрэг бүх мэдээллүүдийг харах боломжтой цахим баазуудыг хянах, нэгдсэн удирдлагаар хангах, тоон мэдээг нэгтгэн төвлөрүүлэх чиг үүрэг бүхий нэгдсэн төв болох талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тус төвийн танилцуулснаар, энэхүү мэдээллийн бааз нь дэлхий дээрх хамгийн том шүүхийн цахим мэдээллийн бааз бөгөөд цаашид БНХАУ-ын шүүхүүдийг бүрэн цахимжуулж дэлхийд тэргүүлсэн цахим шүүхийн тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа талаар онцолсон юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      БНХАУ-ын Ардын дээд шүүхийн мэдээллийн төвтэй танилцсаны дараа БНХАУ-ын Ардын дээд шүүхийн шүүн таслах хорооны гишүүн, эрүүгийн 2 дугаар танхимын тэргүүн Пэй Сиан Динг Монгол Улсын шүүгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, хоёр орны шүүхийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дарга, БНХАУ-ын тэргүүн шүүгч ноён Жоу Чианы мэндчилгээг дэвшүүлж, цаашид Монгол Улсын шүүгчдийг БНХАУ-д ирж туршлага судлах, суралцах үйл явдлыг дэмжиж, хоёр орны шүүхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж байх талаар тэмдэглэв. Мөн тэрээр БНХАУ-д өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийн талаар товч танилцуулга хийж манай хоёр улс харилцан туршлага судалж, харилцан суралцах нь шүүхийн шинэтгэлд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлов.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Монгол Улсын шүүхийн байгууллагын төлөөлөгчдийг төлөөлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг нарын мэндчилгээг уламжлаад энэ удаагийн сургалтад оролцож байгаа шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын талаар товч танилцуулаад хоёр оронд өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийн хүрээнд харилцан туршлага солилцох, харилцан суралцах зүйл их байгааг онцолж, БНХАУ-ын Ардын дээд шүүх Монгол Улсын шүүгчдийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэнд, мөн энэ удаа өндөр түвшинд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа уламжлав.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      БНХАУ-ын Бээжин хотод айлчилж БНХАУ-ын Ардын дээд шүүх, Үндэсний шүүгчийн коллежид туршлага судалж, суралцах хугацаанд БНХАУ-ын түүх, соёлын дурсгалт газар болох Цагаан хэрмийг үзэж сонирхохын зэрэгцээ БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа БНХАУ-ын шүүхийн музейтэй танилцаж БНХАУ-ын шүүн таслахын болон шүүхийн түүхийн талаар мэдээлэл авсан юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа
Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа

      Онол, практик хосолсон БНХАУ-ын Хөх хот болон Бээжин хотод 12 хоног үргэлжилсэн сургалт амжилттай өндөрлөж, сургалтын сүүлийн өдөр БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дарга ноён Хуанг Ёнг Вэй болон коллежийн бусад удирдлагууд, Монгол Улсын сургалтад хамрагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хаалтын арга хэмжээнд оролцож энэхүү сургалтыг дүгнэн, энэхүү сургалт амжилттай явагдсаныг тэмдэглэсэн юм. 

      

    Хаалтын ажиллагаанд оролцсон БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа Үндэсний шүүгчдийн коллежийн дарга ноён Хуанг Ёнг Вэй 2016 онд Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын урилгаар айлчлахад халуун дотноор угтан авч Монгол Улсын шүүхийн байгууллага, шүүхийн шинэтгэлтэй биечлэн танилцсанаа дурсан ярилцаж, Монгол Улсын шүүхийн байгууллагын төлөөлөгчдийг өөрийн коллежид хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа онцолсон юм. Тэрээр хоёр орны шүүхийн хамтын ажиллагааг тасралтгүй амжилттай явагдаж байгааг онцлоод БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дарга, тэргүүн шүүгч Жоу Чианг Монгол Улсын шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг онцгойлон анхаарч байгаа тухай уламжилсан юм. Мөн тэрээр цаашид Монгол Улсын шүүхийн шүүгчийн сургалтын давтамжийг нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын Ардын дээд шүүх анхаарч байгаа бөгөөд 2018 онд Монгол Улсын шүүхийн шүүгчийн сургалтыг 2 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн тухай баярт мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан болон бусад суралцагсад дуулгасан юм.


       Хаалтын ажиллагааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан энэхүү сургалтад БНХАУ-ын Ардын дээд шүүхийн зүгээс өндөр ач холбогдол өгч, тус сургалтын давтамжийг ойрын хугацаанд нэмэхээр төлөвлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн юм. Мөн тэрээр энэ удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлсэн БНХАУ-ын Ардын дээд шүүх, Үндэсний шүүгчдийн коллеж, ӨМӨЗО-ы Дээд шатны ардын шүүх, Өвөр Монголын Шүүгчийн коллежийн албан тушаалтан, албан хаагчид талархаж байгаагаа илэрхийлэн, цаашид хоёр орны шүүхийн найрсаг хамтын ажиллагаа улам эрчимжиж, энэхүү сургалт тасралтгүй үргэлжилж хоёр орны шүүхийн байгууллагын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж дурсгалын зүйл гардуулж өгсөн юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Хоёр талын удирдлагууд сургалтад амжилттай оролцсон нийт суралцагсад халуун дотноор баяр хүргэж, гэрчилгээг гардуулж өгснөөр сургалтын үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөсөн юм.

Монгол улсын шүүхийн шүүгчдийн 8-р удаагийн сургалт БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа 

      Ийнхүү БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хот болон БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ний өдрийн хооронд БНХАУ-ын Ардын дээд шүүхийн харьяа "Үндэсний шүүгчдийн коллеж”, тус коллежийн салбар коллеж болох Өвөр Монголын Шүүгчийн коллежийн хамтран зохион байгуулсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн 8-р удаагийн сургалтад Монгол Улсын нийт 25 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан тушаалтан амжилттай оролцож дууслаа.



ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 064  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031