Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-09-2017, 07:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах” журмын дагуу 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас Суурь шалгалт (Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан сул орон тоонд нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд сонгон шалгаруулалт зарласан хэд хэдэн сул орон тоонд нэрээ дэвшүүлж болно.) мөн Ерөнхий шүүгчийн, Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүртгэл дурьдсан хугацаанд эхэлнэ.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: Ажлын өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд 7000-8022 утсанд холбогдож авна уу.

 

 

 

 

 

 

 

 

 

 

МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2017.09.05
Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 619  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930