Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-09-2017, 10:35   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“САЛБАР ДУНДЫН МЭДЛЭГ: ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

"САЛБАР ДУНДЫН МЭДЛЭГ: ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ

СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл” сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Сургалтын код: JU04

Ангилал: Сонгон судлах

Зорилго: Үнэт цаасны буюу хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны үндсэн зарчим, эрх зүйн зохицуулалтын онцлог, мөн чанарын талаар үндсэн мэдлэгийг өргөтгөж, үнэт цаасны зах зээлтэй холбоотой үүссэн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах салбар дундын болон хууль хэрэглээний мэдлэг чадварыг дээшлүүлнэ.

Оролцогчид: Сургалтад оролцох хүсэлт гаргасан шүүгчид

Зохион байгуулагдах газар: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 102 тоот

Цаг

Сэдэв

Агуулга

Багш

08:50-09:00

Нээлт

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан (Ph.D)

үг хэлэх

 

 

 

 

09:00-10:30

(2 цаг)

Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн онцлог, зохицуулах зүйл

1. Үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт, Монгол Улс дахь үнэт цаасны зах зээл;

2. Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт, үндсэн зарчим, асуудал;

3. Үнэт цаасны зах зээлийн эрх зүй ба бусад эрх зүйн харилцан хамаарал.

Ж.Оюунтунгалаг (LL.D)

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч

Үнэт цаасны зах зээлийн харилцаа

1. Үнэт цаасны зах зээлийн оролцогчид;

2. Үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн, баталгаажих нөхцөл;

3. Үнэт цаасны ерөнхий шинж, чанар, төрөл, хэлбэр.

10:30-10:45

Цайны завсарлага

 

 

 

 

10:45-13:00

(3 цаг)

Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг

1. Үнэт цаасны зах зээлийн харилцааны гол оролцогчид;

2. Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, тэдний хооронд үүсэх эрх зүйн харилцаа;

3. Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг, бусад эрх зүйн харилцаанаас үүсэх үүргээс ялгагдах онцлог;

4. Шүүхийн эдийн засгийн шинжилгээ: Компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, түүнийг үнэлэх, анхаарах асуудал;

5. Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа ба түүнд тавих хяналт,

С.Цэвэгмид

Монгол Улсын Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга

Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч

1. Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүрэг;

2. Брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан зэрэг оролцогч, байгууллагын чиг үүрэг, ялгаа, хүлээх эрх, үүрэг, онцлог, хариуцлага.

13:00-14:00

Үдийн завсарлага

 

 

 

 

 

 

 

14:00-15:30

(2 цаг)

Үнэт цаасны зах зээл дэх хяналт, зохицуулалт

1. Үнэт цаасны зах зээл дэх хяналтын тогтолцоо, төрөл, хэлбэр, онцлог;

2. Үнэт цаасны зах зээл дэх хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх субъект, тэдгээрийн оролцоо, чиг үүрэг;

3. Зохицуулагч байгууллагын эрх хэмжээ, хараат бус, бие даасан байдал, бусад байгууллагатай харилцан уялдах нь;

4. Үнэт цаасны зах зээлд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх арга хэрэгсэл, гадаадын зарим улсын хяналт, зохицуулалтын байгууллагын тогтолцоо-сайн туршлага.

Т.Жамбаажамц

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга

15:30-15:45

Цайны завсарлага

15:45-16:30

(1 цаг)

Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа

1. Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа, хориглолтын ач холбогдол;

2. Дотоод мэдээлэл, зах зээлийг урвуулан ашиглах, хамаарах субъект.

Т.Жамбаажамц

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга

Үнэт цаасны зах зээл дэх зөрчил, маргаан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн практик

1. Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжийн зөрчил;

2. Үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдүүдийн хооронд үүссэн маргаан;

3. Үнэт цаасны зах зээл дэх зөрчил, маргаан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн практик.

 

Бүртгэл: Сургалтад оролцох сонирхолтой шүүгчид 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор мэдүүлэг бөглөж, bulgantsetseg@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. (мэдүүлэг татах)

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчдийн албан томилолт болон замын зардлыг (зөвхөн газраар) Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн сургалт хариуцсан референт Б.Булганцэцэгээс (51-267697, 99025052) лавлана уу.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

2017.09.07

Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 605  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930