Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-09-2017, 10:20   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны эхний хагас жилийн үндсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ

Монгол Улсын нийт анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 9096 өргөдөлөөс 462 өргөдлийг журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, 490 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татаж, нийт шийдвэрлэсэн 7364 өргөдөлөөс 5391 буюу 73,2 хувьд нь эвлэрэл амжилттай байна.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөлөөр шийдвэрлэсэн нийт 9096 өргөдлийг маргааны төрлөөр авч үзвэл: 7249 буюу 80 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 1827 буюу 20 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан, 20 буюу 0.002 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байна.

Монгол Улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны эхний хагас жилийн дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 22.59 хувь, шийдвэрлэсэн байдал 29.31 хувь, шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг 32.21 хувь, шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл 1-ээс 3 болж тус тус өссөн бол тайлангийн үеийн эцсийн үлдэгдэл 8.86 хувиар буурсан, амжилттай эвлэрэл 2.6 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Дээрх дүн мэдээнээс үзэхэд иргэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өргөдөл гаргахыг илүүд үзэж байгаа нь улсын хэмжээнд шийдвэрлэсэн иргэний хэрэгтэй харьцуулахад ойлгомжтой болно.

Мөн 2017 оны эхний хагас жилд Монгол Улсын иргэний хэргийн шүүх нийт 24442 хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 5391 өргөдлийг амжилттайгаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн байна.Амжилттайгаар шийдвэрлэсэн өргөдлийн тоог нийт шүүхээр шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулахад 22.05 хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ нь эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаагаар иргэний хэргийн шүүхийн ачааллыг 20 хувь бууруулсан байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан гэрлэлт цуцлуулах тухай маргаан нь талуудын хүсэл зоригийн дагуу бус хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцож байгаа өөрөөр хэлбэл эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хэрэгждэг зарчмаас өөрөөр заасан тул тухайн маргааны эвлэрэл харьцангуй бага байгаа юм.

Одоо шүүх тус бүрээр өргөдөл, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдлыг харьцуулж үзвэл орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээс Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 464 өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэсэн нь орон нутгийн шүүхийн дунджаас 1.4 дахин их байна.

Нийслэлийн шүүхүүдийн хувьд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 558 өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэсэн нь дүүргийн шүүхүүдийн дунджаас 1.7 дахин их байна.Чанарын хувьд Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 154 өргөдөл шийдвэрлэснээс 154 буюу 100 хувь амжилттай шийдвэрлэсэн байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны эхний хагас жилийн мэдээнээс харахад шийдвэрлэсэн маргааны шийдвэрлэлтээрээ доогуур байгаа Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх,Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх, Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нь ажилдаа дүгнэлт хийн, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, бусад шүүхийн туршлагыг судлах, зөвлөгөө авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаандаа ахиц гаргаж ажиллах шаардлагатай байна.

Хүснэгт №1 Шүүх тус бүрээр өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэсэн байдал

 

Шүүхийн нэр

ЭЗ-д гаргасан өргөдлийн тоо

 

Шийдвэр

лэсэн

 

Амжилттай

Түүний эзлэх хувь

Шүүхээс

ИХ үүсгэхээс

Өмнө

Шүүхээс

ИХ үүсгэсний

дараа

Нийт

1.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

326

250

253

/97,3%/

 

8

334

2.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

497

433

411

/94.9%/

 

5

502

3.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

184

143

135

/94.4%/

 

3

187

4.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

260

207

177

/85.5%/

 

4

264

5.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

150

122

89

/72.9%/

 

3

153

6.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

129

102

78

/76.4%/

 

2

131

7.

Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

482

464

370

/79.7%/

 

14

496

8.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

159

105

68

/64.7%/

 

3

162

9.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

288

236

164

/64.9%/

 

6

294

10.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

213

161

141

/87.5%/

 

2

215

11.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

170

137

136

/99.2%/

2

 

172

12.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

450

384

288

/75.0%/

 

13

463

13.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

153

120

84

/70.0%/

 

7

160

14.

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

100

82

77

/93.9%/

 

9

109

15.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

190

145

87

/60.0%/

 

 

190

16.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

170

140

105

/75.0%/

 

2

172

17.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

256

247

202

/81.7%/

 

2

258

18.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

176

142

108

/76.0%/

 

1

177

19.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

202

176

159

/90.3%/

 

10

212

20.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

264

180

145

/80.5%/

 

1

265

21.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

170

145

91

/62.7%/

 

1

171

Сум дундын шүүх

22.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх

129

111

94

/84.6%/

 

 

129

23.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх

143

98

96

/97.9%/

 

2

145

24.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх

99

81

35

/43.2%/

 

 

99

25.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх

55

37

32

/86.4%/

 

1

56

26.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх

155

106

79

/74.5%/

 

1

156

27.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх

144

130

121

/93.0%/

 

1

145

28.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх

97

84

65

/77.3%/

1

1

99

29.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх

62

58

50

/86.2%/

 

2

64

Дүүргийн шүүхүүд

30.

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

180

154

154

/100%/

 

1

181

31.

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

148

104

76

/73.0%/

 

4

152

32.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

617

487

248

/50.9%/

 

19

636

33.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

324

279

150

/53.7%/

 

12

336

34.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

345

276

172

/62.3%/

 

15

360

35.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

468

367

178

/48.5%/

 

19

487

36.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

423

303

153

/40.4%/

 

6

429

37.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

718

558

320

/57.3%/

 

17

735

 

 

 

Шүүхийн захиргааны удирдлагын газар

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

 

 

 


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 301  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930