Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2017, 11:23   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Тамгын газрууд цэцэрлэгжүүлэлтэд идэвхтэй оролцлоо

 

        2017 оны 9 дүгээр сарын 1-10-ны өдрүүдэд нийт шүүхийн хэмжээнд байгууллагын гаднах талбайд ургуулсан мод, бут, сөөгийг хэлбэржүүлэн засах, ойр орчимд ургасан зэрлэг ургамлыг цэвэрлэх, намрын мод тарилтад бэлтгэх ажлыг зохион байгуулах талаар Шүүхийн хангамж үйлчилгээний хэлтсээс албан бичиг хүргүүлсэн билээ. 

 

        Нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 40 шүүхийн Тамгын газрын ажилтнууд идэвх санаачлагатай оролцож, байгууллагынхаа гаднах талбайд ургуулсан мод, бут, сөөгийг хэлбэржүүлэн засах, зүлгийг тайрч тэгшлэх, ойр орчимд ургасан зэрлэг ургамлыг түүж цэвэрлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах хашааны өнгө үзэмжийг сайжруулах, автомашины зогсоолын зурвасыг тодотгох, намрын мод тарилтад бэлтгэх зэрэг ажлыг амжилттай зохион байгууллаа. 

 

        Шүүхийн тамгын газруудаас Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Булган, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар аймгийн шүүхийн тамгын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар бусад шүүхийн тамгын газруудыг манлайлан идэвх санаачлагатай оролцлоо. Цэцэрлэгжүүлэлт тохижилтын ажлыг шуурхай бөгөөд амжилттай зохион байгуулсан нийт шүүхийн тамгын газар, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын амжилт хүсье.



 


 

Шүүхийн хангамж, үйлчилгээний хэлтэс

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 407  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930