Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-09-2017, 11:22   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн бүлгийн сургалтын IV ээлжийн сургалт боллоо

      Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдэд эрдэм шинжилгээний судалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд "Шүүгчийн бүлгийн сургалт”-ыг шинэ агуулга, хөтөлбөрөөр зохион байгуулж байгаа билээ.

Шүүгчийн бүлгийн сургалтын дөрөвдүгээр ээлжийн сургалт "Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх шүүхийн практик” сэдвийн хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 04-08-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төмөрхүү, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахьсум дундыншүүхийн шүүгч Р.Батбаяр нар оролцов.


 

    Сургалтын хугацаанд шүүгчид "Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх шүүхийн практик” сэдвээр бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцлаа. Мөн шинэчлэн батлагдсан "Эрүүгийн хууль”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачдаар удирдуулж, судалгаа, шинжилгээний ажил хийлээ.

Бүлгийн сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг "Шүүгч хэргийн оролцогчидтой харилцах арга барил” сэдвээр , ахлах референт Т.Наранбат "Эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүхийн шийдвэрийн тойм” сэдвээр, ахлах референт Б.Отгон "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх: Хууль зүйн туслалцаа” сэдвээр, сэтгэл судлаач Ш.Батболд "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай сэтгэл зүйн шинжүүд” сэдвээр, судлаач Л.Галбаатар "Судалгаа шинжилгээний ажил хэрхэн хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих нийтлэг арга зүй”, "Гэрч хохирогчийг хамгаалах”, "Гэмт хэрэг ба зөрчлийн уялдаа” зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтад хамрагдсан шүүгчид сэдвийн хүрээнд нарийвчилсан агуулгаар өөрсдийн судалсан сэдвийн онцлог, сонгох болсон шалтгаан, асуудал, шийдвэрлэх арга замын талаар тайлангаа тавьж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн албан хаагчдын дунд хэлэлцүүллээ. Сургалтад хамрагдсан шүүгчид ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан юм. Сургалтын төгсгөлд сургалтын тайлангаа хамгаалж, хэлэлцүүлсэн шүүгчид батламжаа гардан авлаа.

 

 

    Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Шүүгчийн бүлгийн сургалтын сүүлийн буюу V ээлж 2017 оны 10 дугаар сард "Захиргааны хууль тогтоомж хэрэглэх шүүхийн практик” сэдвээр зохион байгуулагдана.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН



 

Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 450  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031