Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-09-2017, 11:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэний эрх зүйн сургалт эхэллээ


    Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан иргэний эрх зүйн 2017 оны сургалтын I ээлж 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Шүүхийн сургалтын "Баяндөхөм төв”-д эхэллээ.

      Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан иргэний эрх зүйн сургалтыг анх 1995 оноос Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Иргэний эрх зүйн шинэтгэл” төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-н хүрээнд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимтай хамтран жил бүр зохион байгуулж байгаа болно.

      Энэ удаагийн сургалтын сэдэв нь "Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ ба Иргэний хуулийн хэрэглээ” юм. Сүүлийн жилүүдэд хэрэг маргааны төрөл шинэ тутам өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор худалдах худалдан авах гэрээ, бэлэглэл, зээл, арилжааны гэрээний зүйл, тэдгээрийн өмчлөх эрхийн асуудал тухайн нөхцөл, талуудын хоорондын тохиролцоо зэргээс шалтгаалан хуулийн зүйл заалтыг олон талаар тайлбарлан хэрэглэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Түүнчлэн 2017 оны иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны тайлан мэдээнээс харахад Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүхээс нийт 46173 иргэний хэрэг шийдвэрлэснээс бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээгээр шийдвэрлэсэн хэрэг 14889 буюу нийт иргэний хэргийн 32,2%-г эзэлж байна. Мөн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний агуулгаар 2007 онд сургалт зохион байгуулж байсан бөгөөд одоогоор ажиллаж байгаа шүүгчдийн 48,8% буюу 111 шүүгч 10 буюу түүнээс доош жил ажилласан байгаа нь зэрэг нь сургалтын сэдвийг сонгоход нөлөөлөх гол хүчин зүйлс болсон юм.

      Сургалтын сэдвийн дагуу сургагч багшийн эхний сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулж, 2017 оны Иргэний эрх зүйн сургалтын агуулга, хөтөлбөрийн төслийг боловсруулж, сургалтын гарын авлагад орох эрх зүйн тохиолдол, кэйсийг хэлэлцсэн. Сургагч багш нарын хоёр дахь сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Ньюрнберг хот дахь Дээд шүүхийн шүүгч асан Ё.Кают багш удирдан явуулж, сургалтын гарын авлагыг эцэслэн боловсруулсан юм.

    Иргэний эрх зүйн сургалтын I ээлжийн нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан оролцсон бөгөөд тэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сүүлийн жилүүдэд шүүгчдийн хууль тайлбарлан хэрэглэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Мөн түүнчлэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гаргахад дизпозитив болон талуудын чөлөөт байдлын зарчмуудыг баримтлах, талуудын тайлбар, үндэслэлд дүн шинжилгээ хийх, тэдгээрийг шүүхийн шийдвэрт тусгах зэрэг асуудлаар энэхүү сургалтын агуулгыг шинэчлэн баяжуулсан болохыг онцлов.

Сургалтын эхний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан Иргэний хууль тогтоомжийн тогтолцоо, Гэрээний эрх зүйн нийтлэг үндэслэл, Худалдах, худалдан авах гэрээний онцлог, Гэрээ байгуулах, гэрээний нийтлэг бүтэц зэрэг сэдвээр хичээл орсон бол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа болон Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа нар Худалдах, худалдан авах гэрээний онцлог, шүүхийн практикийг эрх зүйн тохиолдлууд дээр тулгуурлан хичээлийг удирдан явууллаа.

     Сургалтын хоёр дахь өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд нар бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээний сэдвээр хичээлийг удирдан явуулсан.

     Энэхүү сургалт нь иргэний хэргийн шүүгчдийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхэд чиглэсэн гэрээтэй холбоотой гэрээний үүрэг, төрөл, онцлогийн талаарх онолын мэдлэгийг гүнзгийрүүлэх, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэр боловсруулах чадварыг сайжруулах зорилготой бөгөөд сургалтын нэг ээлж 3 өдрийн турш үргэлжилж нийт 6 ээлжээр Монгол Улсын иргэний хэргийн шүүхийн нийт шүүгчдийг оролцуулж байгаагаараа онцлог юм.

    Иргэний эрх зүйн 2017 оны сургалт Шүүхийн сургалтын "Баяндөхөм төв”-д 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжлэнэ.

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


Нийтэлсэн munkhbayar   Үзсэн: 722  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031